Дэлхийн хамгийн том хар тамхины бүлэглэлийн толгойлогчдын нэг, Мексикийн Синалоа картелийн удирдагч Исмаэль “Эль Майо” Замбадаг АНУ-ын холбооны албаныхан Техас мужийн Эль Пасо хотоос баривчилжээ.

Өдгөө 76 настай Замбада АНУ-д шоронд хоригдож буй Хоакин “Эль Чапо” Гузмантай хамтран 1980-аад оны сүүлээр бүлэглэлээ үүсгэн байгуулж байв. Гузман бүлэглэлийн нүүр царай байсан хэдий ч ​​үнэн хэрэгтээ картелийн жинхэнэ удирдагч нь Замбада байсан гэж олон хүн үздэг.

Пүрэв гарагт Замбадагаас гадна Гузманы хүү Хоакин Гузман Лопес мөн баривчлагдсан болохыг АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.

АНУ-ын прокурорууд хоёрдугаар сард Замбадаг фентанилын үйлдвэрлэл, түгээхтэй холбоотой хуйвалдааны хэрэгт буруутгасан юм. Фентанил гэдэг нь АНУ-ын опиоидын хямралд буруутгагдаж ирсэн, героиноос илүү хүчтэй синтетик опиоид юм. Албан ёсны тоо баримтаар фентанил нь 18-45 насны америкчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд “Фентанил бол манай улсад урьд өмнө тулгарч байсан хамгийн хөнөөлтэй хар тамхины аюул бөгөөд манай ард түмнийг хордуулсан картелийн удирдагч, гишүүд, хамтран ажилласан хүн бүрт хариуцлага хүлээлгэх хүртэл Хууль зүйн яам тайван суухгүй” гэж пүрэв гарагийн орой бичгээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.

Америкийн прокурорууд Синалоа картелийг АНУ-д хар тамхи нийлүүлдэг хамгийн том бүлэглэл гэж үздэг байна.

АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газар (DEA) Замбадагийн төлөө 15 хүртэл сая долларын урамшуулал амлаж байсан удаатай.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Замбада нь Мексикт сүүний компани, нийтийн тээврийн үйлчилгээ, зочид буудал зэрэг хэд хэдэн хууль ёсны бизнес, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.

Фентанилын хэргээс гадна түүнийг хар тамхины наймаа, хүн амины хэрэг, хүн хулгайлах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.

Тавдугаар сард Замбадагийн ач дүү “Чеё Антракс” нэрээр танил болсон Элисео Империал Кастро Мексикт отолтонд орж амиа алдсан юм. Түүнийг мөн АНУ-ын эрх баригчид эрэн сурвалжилж байжээ.

Замбада бол дэлхийн хамгийн том хар тамхины бүлэглэлийн толгойлогч бөгөөд мэдээж Америк тивийн хамгийн хүчирхэг хүн юм. Тэрээр олон арван жилийн турш эрх баригчдаас зугтсаны эцэст баривчлагдсан нь Мексикт тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

#Мексикийнхар тамхины бүлэглэл, #Синалоа картел, #Исмаэль “Эль Майо” Замбада, #Хоакин Гузман Лопес,

Зочин 66.181.189.212
2024-07-28
Пин гээд буян үржихгүй
Хариулах