Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг Шангри-Ла зочид буудалд өчигдөр зохион байгууллаа.
Хүлээн авалтад Монголын талыг ахалж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс болон Монголын урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүндэт зочид оролцов.
Уг хүлээн авалт Монгол үндэсний язгуур урлагийн "Тэнгэр аялгуу" хамтлаг хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлсний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, “Японы Нотогийн хойгт хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс олон эмгэнэлийн захидал, мессеж болон хандивын мөнгө хүлээн авсанд талархлаа илэрхийлье. Цаашид Япон, Монголын харилцааг зөвхөн улс төр, эдийн засаг төдийгүй соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэн бэхжүүлж, хойч үедээ найрамдалт, харилцан итгэлцсэн хэлхээ холбоог итгэлтэй залгамжлуулан үлдээх бодолтой байна” хэмээв. Үргэлжлүүлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлсний дараа “Кагамибираки” буюу япон сакэтай торх задлах ёслолыг болов. Монгол-Японы Парламентын бүлгийн дарга бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хундаганы үг хэлэв.
Хүлээн авалтад Японы далайн гаралтай бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор 30 кг далайн хясаа болон Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буй Миязаки мужийн Мияаконожёо хотоос Миязаки үхрийн махаар дайлсан нь зочдын таашаалыг хүртсэн юм.
Хүлээн авалтад Япон, Монголын бизнес хамтын ажиллагааны төлөөлөл болох Трансвест Монголиа ХХК, Мобиком групп, Тоёота Сейлс Монголиа ХХК, Моннис групп, Абико ХХК компаниуд ивээн тэтгэгчээр оролцов.
Гэрэл зургийг MPA.mn

#онцлох зураг, #Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан,