ИРГЭНИЙ ӨНЦӨГ
via Buje Lly
"АГУУ" ЖҮЖГЭЭС ОЛЖ ХАРСАН АСАР ӨЧҮҮХЭН ЭМЗЭГЛЭЛҮҮД
НЭН ТҮРҮҮНД! Эерэг сэтгэгдлээ хуваалцъя.
1) ЦАГАА ОЛЖЭЭ!
Төр барих ухаан... Өөрийн үрийг ч улс гүрний төлөө зольж чадах харгис ч гэсэн хаттай хаан сэтгэл, хүчтэй ухаан. Үеийн үед эрх мэдлийн төлөөх шунахай сэтгэлийн гороор цусанд будагдах хаан сэнтийний тухай энэ санаа ОДОО ч хуучраагүй. Магад хэзээ ч хуучрахгүй байх. Өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд нэгнийхээ дээр ноёлож, хууль цаазанд бүү хэл хувийн итгэл үнэмшилд ч ЭЗЭН суухаар санаархан шударга ёсыг уландаа гишгэлэн тэмцэх төрийн түшээдүүд ТӨР-ийг ТАМГА-гүй болгон эмтэлсээр л байна. ЦАГАА ОЛСОН эмзэглэлт сэдэв! Үеэ оносон ЭМГЭНЭЛ мөн!
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" эмгэнэлт жүжиг анх 1998 онд үзэгчдийн хүртээл болсноосоо хойш өдгөө 22 дахь удаагаа Б.Баатар (Hero) найруулагчийн тавилтаар УДЭТ-ийн ТАЙЗ, ТААЗ-ыг доргитол, үзэгчдийн тэнхмийг НИРГЭТЭЛ сүр бардам ЭРГЭН ИРСЭН нь тун цагаа олсон, басхүү нүд баясгам СҮРЛЭГ бүтээл болжээ.
"Төр, ёс ямбаны хувцсан дотроо
Төмөр илд цагаан сүү хоёрыг нууж явдаг юм".
Лхагвасүрэн гуайн эл жүжгийн зохиол нь ӨӨРӨӨ үгийн урныг санааны нарийнтай сүлбэж, хүн сэтгэлийн басхүү хаан сэнтийний тэмцлийн хурцыг туйлд нь хүртэл тулгасан АГУУ бүтээл гэдгийг бид бүгд мэднэ. Аан, бид бүгд ч бас биш байж мэдэх юм. Хэрэв мэдэхгүй хүн байх аваас найруулагчийнх нь ид хавыг их зохиолчийнхоос нь илүү мэт сэтгэн эндүүрч бас мэднэ ээ. Гэвч цаг өнгөрсөн ч цаглашгүй хуучиршгүй хэвээр энэ зохиолыг шударга ёс, эрх тэгш нийгмийн төлөө иргэд дуугарч эхэлж буй энэ үед давхар оюун ухамсрыг нь сэрээхээр сануулахаар зориглосон нь яахын аргагүй сайшаалтай.
2) ҮЗЭГДЭХ СҮР ХҮЧ! "ҮЛЭМЖ" ТАВИЛТ!
Тийм ээ. Үлэмж! 2022 онд тавигдсан Б.Баатар найруулагчийн "Тамгагүй төр" жүжгийн бүрэн бүрэлдэхүүний бүжиг наадам, шал доргиом сүрлэг хувцас чимэглэл үзэгчийн мэлмийг гайхашруулж, мэдрэмжийг баясгах болно! Гарцаагүй! Үндэсний урлагийн их театрын болон циркийн үзэсгэлэн төгс охид залуусын ансамбль төгс, омогшим сүрлэг хөдөлгөөн, уян налархай бүжгийн тавилт, хөдөлгөөний дэглэлт БРАВО! Бүжиг дэглээчдийн ажил бүрэн төгс биелэлээ олжээ. Ийм их бүжигчид, уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор нэгтгэж, гадныханд үзүүлэхэд нүүр тахлам жүжиг бүтээнэ гэдэг бахархалтай. Мөн Бүжигчдийн хувцас хэрэглэлийн загвар шаглаасын ур дүйг дурьдах нь зүйтэй! Сүрдмээр сүрлэг зүйлсээс өөр юм орхигдуулаагүй байгаа даа...
3) ЦЭНГЭГ АГААР МЭТ ЖҮЖИГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН!
Театрын тайзнаа олон жил хараагүй зарим уран бүтээлчдийг нэгтгэсэн байсан нь магтууштай. МУГЖ У.Уранчимэг, СТА Ш.Доржсүрэн, СТА О.Дөлгөөн гэх мэт театр болон тайзны гайхалтай авьяаслаг жүжигчид... Жүжигчин Урнаагийн бүтээсэн Цэцэр хатны дүр тун содон сонирхолтой, дотоод сэтгэлийн тэмцэл гүнтэй дүр болсон байна лээ. Хүсэл тачаал - хүнлэг сэтгэлийн хооронд хашигдан эцэстээ эх хүний зөн совин нь ялж хувь тавилан, хийсэн үйлийнхээ золиос болж байгааг тун чадварлагаар харуулсан. Басхүү бусад жүжигчдээсээ хамгийн мундаг пластик буюу биеийн илэрхийлэмж сайтайгаар дүрээ урласан байна лээ. ("Физикл" гэх тодорхойлолтыг түүний дүр л хамгийн дөхүүлсэн болов уу) Жүжигчин Доржсүрэн анх 1998 онд хааны том хүү Ачирын дүрийг бүтээснээсээ хойш 24 жилийн дараа уг дүрийг дахин бүтээсэн нь энэ. Гэтэл тэрбээр өөрийн охин байж болохуйц насны жүжигчний (О.Дөлгөөн) хүү, гэнэн томоогүй залуу ханхүүгийн дүрийг ЗАЛУУ байхаасаа ч амьдлаг, ухаалгаар урлаж, театрын төрмөл авьяастан гэдгээ баталж чадлаа. Ямар ч дүрд хувирч, өөрчлөгдөж тухайн мөчдөө нэвчиж чадах ухаан, авьяас цогцолсон түүнийг "цаг хугацаагүй жүжигчин" гэж нэрлэмээр санагдсанаа нуух юун.
4) ХҮН БАЙХ, ХААН БАЙХ, ЭХ БАЙХ!!!
Жүжгээс хамгийн "ур" шингэсэн, оршихуйн талаар бясалгаж хүн байхуйн талаарх эргэлзээнд автуулсан нь эх, үрийн холбоо түүнээс урган гарах энэлэл шаналлын үзэгдлүүд байсан. Улс төрийн сэдэв агуулгаас нь илүү хувь хүний дотоод сэтгэлийн тэмцэл, оршихуйн талаарх дорнын сэтгэлгээг тодоор харуулж өгсөн мэт мэдрэгдсэн. Хүн байх, хаан байх, эх байхуйн ялгаа бас зөрчил!
Ээ дээ, эерэг сэтгэгдлээ залгаад "үнэн" сэтгэгдлээ ч бас орхихгүй бичихийг хүслээ.
1) ӨНӨӨ СҮР ХҮЧНИЙ ЦААДАХ ЦООРХОЙ!
Та буруу сонсоогүй ээ. Нүд таглам, дүүрэн мэт санагдах өнөө сэтгэл баясгасан "сүр хүч"-ний цаанаас даллах бяцхан "цоорхой"-г хэлж байна. Хэт нүсэр тайз засал, зардлаа эргээд нөхөхгүй байж мэдэх зарлага өндөртэй (уран бүтээлчдэд энэ магадгүй хамаагүй байх л даа) хувцас хэрэглэлүүд, бүхэл бүтэн чуулгын бүжигчид... Найруулга нь "Агуулга"-ын тал дээр эх зохиолчийн сэтгэлгээгээс давж хүчрээгүй учраас түүнээ "хэлбэр" буюу үзэгдэх гоо үзэмжээр, тодорхойлвол тун ч тансаг сцен тавилтаар дарангуйлж, утгын сайхнаас илүү уран дүрслэлийг чухалчилсан нь юм. Өнөөдөр энэ жүжгийн 180 мянган төгрөгний суудлыг авсан хүн тасалбарынхаа мөнгийг яг юунд үрж байгаа юм бэ? Жүжгийн төсөв ихт тансаглалд уу, эсвэл үзээд гарсны дараах ухамсарт үлдэх ҮНЭ ЦЭНЭ-д нь үү? Энэ тансаглалыг бүтээхэд зориулсан анхаарал, цаг хугацаагаа найруулагч зарим жүжигчдийн тоглолтод, жүжгийн агуулга хэлбэрийн тэнцвэр, нийцэлд зориулж тархиа гашилгахгүй яав даа гэж харамссанаа бас нуумааргүй байна. Энэхүү гадаад СҮР ХҮЧ-ийг аваад хаячихвал энэ жүжигт өмнөх "Тамгагүй төр" жүжгийн тавилтуудаас ялгарах юу үлдэхийг гайхнам.
2) БАС Л ЗАРИМ ЖҮЖИГЧИД...
МУГЖ С.Болд-Эрдэнэ, СТА Б.Шинэбаяр нарын тоглолт мөн уран чадварын хувьд дээр дурдсан жүжигчдээс дутахааргүй чадварлаг, ур дүйтэй байсныг хэлмээр байна. Ялангуяа Монголчуудад тэр чигт нь хүлээн зөвшөөрөгдөн шагшигдсан сод жүжигчин С.Болд-Эрдэнэ. Маш олон гайхамшигтай дүрүүдэд тоглосон тэрбээр гэвч одоо өөрийгөө эвдье гэвээс Эгэрэгээс ч хол давсан нарийн дүрийг урлаж гэмээнэ өдий хүртэл бүтээсэн өндөр хязгаараа дахин эвдэж чадах мэт санагдсан билээ.
Харин гол дүр болох Арчуг хаанд тоглосон СТА Г.Эрдэнэбилэг... Гүргэл хатанд тоглосон СТА О.Дөлгөөн нар... Хойноос нь сүүдэр мэт аялдан дагалдаж, үйл хөдлөлд нь захирагдах бүжигчид болоод тайз засалдаа "дарагдаж" тухайн дүрийнхээ сэтгэл хөдлөл, санаа шийдвэрүүдийг байж болох боломжоосоо тун доогуур илэрхийлжээ. Үзэгчид сүүлдээ Арчуг хааны хэсэг дээр зүүрмэглэж, цээжилснээ уран атлаа нэгэн хэвийн амьгүй хиймлээр уншихаас нь залхаж эхэлж байгаа нь тод харагдсан. Хааны дүрд хичнээн олон сэтгэлийн эргэлт буй билээ? Арчугт сонгогдсон жүжигчин хүнд маш том МӨЛЖҮҮР! Гэтэл энэ боломжийг ясыг нь цайтал "мөлжиж", ашиглаж, давтагдашгүй Арчугийг урлаж, өөрийгөө тамгалж чадсангүй. Тэр "давтсан"... Өмнөх өөрийгөө бас, өрөөл "Арчуг"-уудыг... Олон үг нуршаад яах вэ, ойлгомжтой байх. Ямартай ч төгсгөлд жүжгийн тавилт улам сүрлэгжиж, Арчуг хаан дуугаа өндөрсгөн омог бардмаар зарлигдсан ч эсрэгээрээ жүжиг унаж төгсөх шиг мэдрэгдсэн.
Харин О.Дөлгөөний хувьд... Гайхмаар гоо үзэсгэлэнтэй, гэрэл цацрам эмэгтэй юм. Гэвч уран чадвар нь энэ бүхнийг нь давж гарахгүй байхыг харах бас л гунигтай юм. Түүнд чамлахааргүй театрын туршлага бий л байлтай. Тэрбээр дүрдээ хангалттай цаг гаргаж сэтгэж ажиллаж чадаагүй юу, нэг бол Гүргэл хатныг ийм хүйтэн хатуу, хөлдүү тоглолттойгоор харуулах нь найруулагчийн сонголт байв уу. Бүү мэд. Уул нь түүний дүрийн "ариун сайхан"-ыг цайвар өмсгөлт бүжигчид, цавцайсан цагаан даавуу бус тэр өөрөө л гаргах ёстой байсан байлтай.
3) УУЧЛААРАЙ, ЖАНРЫН АНДУУРАЛ!
Найруулагч жүжгээ "ФИЗИКЛ ДРАМА" гэж тодорхойлжээ. УДЭТ руу тун өндөр хүлээлт, догдлуун сэтгэгдэл тээгээд яваад орлоо. ФИЗИКЛ ДРАМА үзэх гэж тэр шүү дээ. Гэтэл байдаггүй! Оронд нь жүжгийн BACKGROUND буюу суурь уур амьсгалыг л бүрдүүлсэн тансаг хувцастай, цан хэнгэрэгтэй модерн бүжигчдийг харлаа. Жүжгийг дуусах үед хүлээлтээ урамтайгаа хамт хугалуулснаа сая нэг мэдлээ.
Физикл драма гэдэг нь өөрөө орчин үеийн контемпорари урлагийн маш том төлөөлөл. Гэхдээ мэдээж ул суурь нь эртний Грекээс эхлэлтэй ч яваандаа Италийн Комеди дель Арте, сүүлдээ пантомим, өдгөө физикл театр болж өргөжин хөгжиж олон янзын төрөл ахуйг багтаасан чөлөөт контемпорари урлаг гэсэн үг. Гэвч "хөдөлгөөн" орлоо л бол физикл гэж ойлгож болохгүй л дээ. Нэг ёсондоо уран зохиолоос, текстээс ангид театр гэсэн үг. Текст, диалоги орж болох ч жүжигчид өөрсдийн хөдөлгөөн, харц, нүүрний тоглолт, айзам аясал, тэр бүү хэл амьсгалын нэгдэл, алхааныхаа хэмнэлээр дүрийнхээ онцлог чанар, дотоод мэдрэмж, сэтгэлийн эргүүлэг, дүр хоорондын харьцаа, жүжгийн үйл явдал тэр бүү хэл бүх л агуулгыг биемахбодиор төлөөлүүлэн харуулахыг хэлж байгаа юм. Тиймээс ч жүжигчнээс биемахбодийн өндөр хөгжил, уян хатан байдал, тархи-мэдрэмж-биеийн нарийн холбоог шаарддаг.
Харин "Тамгагүй төр" дээр массын бүжигчид нь жүжигчдийнхээ үйл хөдлөлийг дуурайн тодотгож, үйл явдлыг нүсэржүүлж, зарим уран бүтээлчдийн дутмаг тоглолтыг аварч байснаас жүжигчид нь өөрсдөө физикл драмыг бүтээж чадсангүй. Тэд суут туурвилч Б.Лхагвасүрэн агсны зохиолыг амилуулан өгүүлж, хаа нэг бүжигчидтэйгээ нийлэн биелгээ мэтийн хөнгөн хөдөлгөөн хийснээс уг зохиолын мөн чанарыг "физикл" болгон хувиргаж бие болон мэдрэмжээрээ илэрхийлж дөнгөсөнгүй. (Харин МУГЖ У.Урнаа, МУГЖ С.Болд-Эрдэнэ хоёрын Эгэрэг түшмэл, хааны их хатан Цэцэр нарын янаглалын хэсэг дээр л физикл драмын элементийг ашиглах гэж оролдсон санагдсан. Тэр сонирхолтой сценийг бүтээхэд жүжигчин Урнаагийн уран чадвар тун их нэмэр бас аврал болсон доо.)
Шулуухандаа энэ бол... БҮЖГЭН ЖҮЖИГ-ийн элементтэй драмын жүжиг байлаа.
Дор хаяад жанраа судлахыг урьтал болгосон бол жүжгийн илэрхийлэмж болон агуулга нь нэгэн ЦУЛ- ЦОГЦ- ТӨГС утга санаа руу тэмүүлэх байсан биз гэж эмзэглэнэм.
Гэвч үзүүштэй уран бүтээл болсныг үгүйсгэхгүй ээ. Та бүгд ч бас үзээд өөрөө өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Энэ бол ердөө л өөрт минь төрсөн үнэн сэтгэгдэл төдий юм.