Сая татвар харилцан тэглэвэл Монголд ашигтай, Монголчууд экспорт хийх боломж бүрдэнэ гэж ЭЗХЯ-ны ТНБД тайлбарлахыг сонслоо. Зарим асуудлаар харах өнцөг өөр, дэндүү гэнэн гэгээлэг төсөөлөлтэй байгаа юм байна. За тэгээд юу болохыг товчхон хэлье. 

1. Улаан буудай, үр тариа: ЭЗХЯ-ны ТНБД  цаашид Монгол улс өөрөө улаан буудайн экспорт хийх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Учир нь ОХУ гаднаас оруулахад тавих улаан буудай, үр тарианы татвараа тэглэхээр манайх ч экспорт хийж болох гэнэ. Дэлхийд улаан буудайн үйлдвэрлэлээрээ эхний 3-т ордог ОХУ хэзээ ч Монголоос улаан буудай экспортлохгүй, юу үнэн энэ үнэн. Манайх Хятадад экспортлох уу? Үгүй. ОХУ ноёлогч байр сууриа бэхжүүлчихнэ. Татвар тэглэснээр Монголын газар тариалан бүрэн дампуурна.

2. Сүү, цагаан идээ. Бас л харилцан татвар тэглэснээр манай сүү цагаан идээ ОХУ, Беларусьд экспортлогдох гэнэ. Уучлаарай ОХУ, Беларусь хэзээ ч манайхаас сүү цагаан идээ авахгүй. Тэд чинь хангалттай нөөцтэй, хүчирхэг улс орнууд. Беларусийн сүү цагаан идээ ЕХ-ны орнуудад маш их гарч байсан, илүүдэлтэй улс. Гэтэл бид чинь одоогоор үйлдвэрийн сүүнийхээ 70%-ийг импортоор авдаг. Түүнийгээ л дотооддоо эрүүл аюулгүй үйлдвэрлэвэл том амжилт. Сүүний аж ахуй нь газар тариалангийнхаа том худалдан авагч нь болдог, хоорондоо шууд хамааралтай салбар. Харилцан уналтад орно. 

3. Гахай, тахианы мах. ОХУ гахай тахианы махыг 2010 оноос маш их хэмжээгээр ЕХ-ны  орнуудад гаргаж эхэлсэн байдаг. Илүүдэлтэй улс. Гахай тахианы махны татвар харилцан тэглэхэд Монголд хөгжиж эхлэж буй 60 гаруй тэрбумын хөрөнгө оруулалттай  гахайны аж ахуй, махны тахианы аж ахуйнууд шууд унана. Тэд чинь газар тариалангийн худалдан авагч. Тэдний уналт газар тариалангийн уналтад ташуур өгнө. 

4. Өндөг. ОХУ өнөөдрийн байдлаар Киргиз, Казакстан, Монголд хүнсний өндөг экспортлож байна. ЕХ-ны орнуудад их хэмжээгээр экспортлож байсан нь саяхан. Яг одоо бол экспортын орон зай хайсан, өндөглөгчийн хоосон байрууд Орост олон байна. Ашиг тэдэнд эхний зорилт биш, Монголд зах зээлийн орон зайгаа эргүүлэн эзлэх , хөгжиж буй үйлдвэрүүдийг нь хумих нь тэдний стратеги байгааг бид сайн мэдэж байна. Мөн манай хоёр хөрш бурхан амлаад ч Монголоос өндөг импортлохгүй хүчирхэг улсууд. Монгол өглөө бүр өөрийгөө шинэ өндөгөөр хангадаг болсон байхад л том амжилт. Одоогоор бидэнд байгаа мэдээгээр өндөг экспортлох алсын хараатай Монгол өндөгний аж ахуй алга байна. ЭЗХЯ-ны ТНБД биднийг өндөг экспортлох бэлтгэлээ хий гэх агуулгатай ярьсан нь чихэнд огт наалдсангүй. Татвар тэглэсэн тохиолдолд манай өртөгөөс хямд өндөг 3 сар тасралтгүй нийлүүлэхэд 200 гаруй тэрбумын хөрөнгө оруулалттай Монголын өндөгний аж ахуйнууд амархан сөхрөнө. Дараа нь үнэ яаж тогтоох хөзөр нөгөө талд очно. Тариалангийн компаниуд худалдан авагчгүй болж дампуурал нь хурдсана. Өндөгний үнэ бууруулах талаар Монголын компаниуд хичээж, бүтээмжтэй техник технологи, инновацийг тасралтгүй нэвтрүүлж байна. Хоёр жилийн дараа гэхэд бүтээмжийн хувьд Монголчууд Оросоос огт дутахгүй, харин ч олон үзүүлэлтээр илүү гарна. Энэ нь үнэ тогжвожих, өрсөлдөх чадвар сайжрахад эерэг нөлөө үзүүлж эхэлнэ. 

5. Мах, махан бүтээгдэхүүн. Харилцан татвараа тэглэвэл үүн шиг сайхан зүйл гэж юу байхав, онцсайн болно. Гэхдээ бид мал эмнэлэг, эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаа шийдэхгүйгээр ОХУ мах авахгүй. Бас тэд мах экспортлогч хүчирхэг улс болоод байгааг тооцох хэрэгтэй. 

6. Ноос ноолуур, сүлжмэл. Харилцан татвар тэглэх нь маш сайнаар нөлөөлнө.

7. Арьс шир. Сайнаар нөлөөлнө. Гэхдээ сөрж импорт орж ирээд үйлдвэрүүдэд дарамт ирнэ гэж зарим нь үзэж байна, томоор харвал сайн зүйл. 

8. Татвар 5% -ийн асуудал жижиг шүү дээ гэж байналээ. Том асуудал, реформын шинжтэй, маш олон дам нөлөөтэй өөрчлөлт. Том утгаараа бид хүнсний бараан дээр 5:0 болно. Өнөөг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн гарахаасаа өмнө сөхрөнө. Их гүрэн тавьсан өгөөшөө сулруулах болгондоо өөртөө тав дахин ашигтай, буурай оронд тав дахин хохиролтой нөхцөл тулгана даа. Бид орсон хавхнаасаа гарах уу даа аан?

9. ЭЗХЯ-ны ТНБД хэлэхдээ бид ил тод энэ гэрээг хийж байгаа гэж олон удаа давтаж  хэлсэн. Олон удаа давтсаныг бодоход “нууцхан ажиллаад байна” гэж хэлсэнд ихэд эмзэглэв бололтой, орсон бололтой. Яг үнэндээ энэ асуудлыг тань Монголын өндөгний 60 хувийг үйлдвэрлэдэг 5-6хан компани огт мэдээгүй шүү, гахайн аж ахуйн хэд ч мэдээгүй,  бидэнтэй өдөр бүр харьцдаг тариалангийн компаниуд мэдээгүй шүү. Тийм учраас нууцхан яваад байна гэсэн юмаа. Бид бас худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн биш, бүх компани тэндхийн гишүүн байдаг гэж андуурч болохгүй. 

10. Архи, пиво. Архиар Оросыг дэлхий дийлэхгүй. Зүгээр л бэлэг. Уг нь манай архи пиво спиртийн үйлдвэрүүд жилдээ 30-40 мян тн улаан буудай тариаланчдаасаа авдаг юм. 

11. Эцсийн бүлэгт юу идэхээ, ямар гарал үүсэлтэй байхаа ОХУ-аар мэдүүлмээргүй байна. Нефть, шатхуун зэрэг том нөлөөтэй бүтээгдэхүүн дээр яамны саналыг дэмжилгүй яахав. 
ХҮСЭЛТ: Монгол улсын төр засаг нь Хүнсний хувьсгал хөтөлбөр, УИХ-ын 36-р тогтоолоор баталсан бодлого үйл ажиллагаандаа үнэнч, тууштай, тогтвортой  байж хүнсний 19 нэр төрлийн бараагаа харилцан татвар тэглэх гэрээнд хамруулахгүй байж өгнө үү эрхэм төрийн түшээд ээ.

via Ломбын Эрхэмбаяр

#Беларус, #ОХУ,