Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импортоор орж ирж буй бүх автомашинд 25 хувийн татвар ногдуулах төлөвлөгөөгөө зарласан. Тэгвэл Канадын Ерөнхий сайд Марк Карни автомашины шинэ тарифын хариуд худалдааны арга хэмжээ авахаа пүрэв гарагт мэдэгджээ.

Одоогоор ямар арга хэмжээ авахаа хараахан шийдээгүй байгаа ч ирэх долоо хоногт АНУ-ын худалдааны харилцан татвар болон автомашины татвар хүчин төгөлдөр болох үед мэдэгдэл хийхээ Карни хэлсэн байна.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр Бид АНУ-ын тарифын эсрэг АНУ-д хамгийн ихээр нөлөө үзүүлэх, Канад улсад хамгийн бага нөлөө үзүүлэх худалдааны арга хэмжээнүүдээр тэмцэх болно гэж хэлжээ. 

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах амлалт өгсөн ч өндөр татвараас болоод АНУ-д худалдаалагдах дундаж автомашины үнэ хэдэн мянган доллароор нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, “Ferrari” АНУ-д худалдаалагдаж буй автомашины үнийг 10% хүртэл өсгөхөө мэдэгдсэн бол бусад автомашин үйлдвэрлэгчид мөн үнээ өсгөж болзошгүйг анхааруулаад байгаа. Түүнчлэн дилерүүд цомхотгол хийхэд хүрч магадгүй хэмээн болгоомжилж байна.

JP Morgan татварын улмаас шинэ автомашины үнэ 4000-5300 доллароор өснө гэж тооцоолжээ.

Трампын мэдэгдлийн дараа пүрэв гарагийн арилжаагаар автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ унаснаар S&P 500 индексийн ханш уналттай хаагдсан байна. General Motors”-ын хувьцаа 7%-иас дээш, “Ford”-ын хувьцаа 3.9%-иар унажээ. Автомашины сэлбэг үйлдвэрлэгч Aptiv болон BorgWarner тус бүр ойролцоогоор 5%-ийн алдагдал хүлээв.

Мексик, Япон, Өмнөд Солонгос, Канад, Герман зэрэг улс зөвхөн 2024 онд гэхэд АНУ-д 474 тэрбум долларын үнэ бүхий автомашин нийлүүлсэн байна. Харин Канадын хувьд тээврийн хэрэгсэл нь хоёр дахь том экспортын бүтээгдэхүүн бөгөөд 2023 онд 51 тэрбум долларын автомашин экспортолсны 93% нь АНУ-д экспортлогджээ.

Канадын Ерөнхий сайд Карни энэ байдлыг өөрчилж, ойрын холбоотон, худалдааны чухал түнш байсаар ирсэн өмнөд хөршөөсөө хамаарлаа бууруулна гэж амлав.

Пүрэв гарагт Германы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ тэрбум еврогоор унасан бөгөөд Европын орнууд мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. 

Дэлхийн санхүүгийн зөвлөх үйлчилгээний deVere группийн гүйцэтгэх захирал Найжел Грин Эдгээрийн аль нь ч ажлын байр, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй. Харин борлуулалт удааширч, зээлийн өртөг нэмэгдэж, ажлын байрны цомхотголд хүргэнэ. Энэ нь аль хэдийн эмзэг байгаа эдийн засагт улам дарамт болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Канад, #худалдааны дайн, #атомашины татвар,