Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дэргэдэх олон улсын орон тооны бус зөвлөлийн гишүүн, Байгаль орчны салбарын хиймэл оюун ухааны хэрэглээг хариуцсан зөвлөхөөр Сонмин Ом томилогдлоо.

БНСУ-ын Конгүг их сургуулийн профессороор ажиллаж байсан Сонмин Ом нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хяналт, шинжилгээний ажлыг автоматжуулах, өгөгдөл, үр дүнд суурилсан  шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Сонмин Ом нь хиймэл оюун ухааны судалгаа хөгжүүлэлт, өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтын чиглэлээр мэргэшсэн, “Дата Репаблик” болон “Лүсидефай” зэрэг олон амжилттай гарааны бизнесүүдийг үүсгэн байгуулж, Samsung, Hyundai зэрэг БНСУ-ын томоохон компаниудын хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг хөгжүүлсэн туршлагатай.

#БОУАӨЯ, #Сонмин Ом,

0 / 1000