Хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутаг эртний Грек, Ром чухамдаа ийм байсан байх гэмээр тансаг тайзнаа дэлхийн суут жанжин Юлий Цезарь, гэнэн томоогүй, цэл залуухан Клеопатра хоёр анх бие биенээ харж буйгаар “Клеопатра” жүжиг эхэлнэ.

Шулуухан л хэлье. Ээ Хасар Жагаа минь ээ, Юлий Цезарийг яаж байгаа юм бэ, тэр чинь хүн төрөлхтний түүхэнд суу алдраа эр зориг, эрэмгий ялалтаараа тамгалан үлдээсэн суут жанжин биз дээ, юун үг, өгүүлбэр бүрийнхээ төгсгөлд гоншигносон акцент авдаг үүлгэртсэн өвгөн бэ гэж хашгирмаар болхи тоглолтыг Ардын Жүжигчин Б.Жаргалсайхан бидэнд үзүүлэв. Дүрийн харизм, биеийн өгүүлэмж, дуу хоолойны өнгө, ярианы дикц аль нь ч Юлий Цезарь битгий хэл Епропын дундаж язгууртны төрхийг ч үзүүлж чадсангүй. Нөгөө л мах огтолж иддэг мангар булиадуу Хавт Хасар Ромын жанжны гоё алтан гутал, шаргал нөмрөгтэй уймарч зогсоо мэт ээ. Ийм хэцүү байдлыг Рупи буюу уг жүжгийн гүйцэтгэх продюсер Э.Идэрболд гэх гялалзсан, гоё төрхтэй /намхан л болохоос язгууртны төрх мөн өө/, эрэмгий цээл дикцтэй дүр гарч ирснээр ашгүй нэг аврав. Эндээс жүжиг арай нэг европын аристократ өнгө аяс руугаа хэлбийж эхэлж байгаа юм. Жүжгийн багийнхан Юлий Цезарийг ямар хэмжүүрээр сонгож авсан нь сонин. Магад Б.Жаргалсайханы оронд П.Цэрэндагва тоглосон бол дүрийг зүрх, тархинд тасхийтэл бүтээж, жинхэнэ Ардын жүжигчний эрэмбийг харуулах байсан биз.    
Урлагийн тайзан дээр дуу хоолойны өнгө, амны хайрцаг, үгийн дикц гэгч хичнээн чухал юм бэ! Ардын жүжигчин Н.Сувдын ур чадвар, ид шид, нэр алдар ердөө түүний тэр гоё дикц /үгийн дуудлага/, интонацид оршдог ажээ. Ардын жүжигчин маань үүнийг онолын түвшинд заалгасан байх магадтай. Эсбөгөөс тэр ерөөс хувирдаггүй жүжигчин бололтой. Тэгвэл яаж яваад Ардын жүжигчин болсон нь гайхалтай.

Ц.Хүсэлбаатарын хясаанд нуусан баатар

Жүжгийн эхлэл энэ хэсэгт Клеопатра буюу Н.Баярмаа уйлганасан, уймарсан, учраа олохгүй жаахан бүсгүйн дүрээр бидэнтэй уулзав. Гоо үзэсгэлэн, суу залиараа тухайн цаг үеийнхээ хоёр суут жанжныг өөртөө дурлуулж, урхидаж явсан хүчирхэг эмэгтэй гэдэг төсөөлөл бидэнд бий. Харин Н.Баярмаа энэ хэсэгт өөр Клеопатраг бүтээжээ. Магад найруулагчийн шийдэл байсан байж болно. ЮлийЦезарь түүнийг агуу их Клеопатра болгосон гэж үзүүлэхийг зорьсон байж болох. Нөгөөтэйгүүр партнерынхаа тоглолтод “уруу татагдсан” байж ч болох. Харин жүжгийн хоёрдугаар хэсэг эрч хүчтэй, хэмнэлтэй, бүхэлдээ Грек, Ромын байлдан дагуулалтын дуулиант үе ийм л байсан байх гэмээр энэ хэсгийг Н.Баярмаагийн хүчирхэг, цээл дуу хоолой, өвөрмөц европ маягийн гоо үзэсгэлэн, жүжигчин П.Баттөр /Марк Антони/-ийн буурьтай тоглолт, залуу жүжигчин Х.Сумьяадорж /Октавиан/-ийн гялалзсан, эрч хүч бүхий өнгө аяс ёстой яралзтал өргөөд явчих нь тэр. Ялангуяа Х.Сумъяадорж залуу жанжин Октавианы дүрийг ямар гоё бүтээв ээ. Нэг тийм эрхэмсэг хэрнээ эрэлхэг, “интелгентный” ром жанжин. Урлагийн авьяас үнэхээр удамшдаг ажээ. Эмч болохоор анагаахт суралцаж байгаад хоёрдугаар дамжаанаасаа сургуулиа орхиж СУИС-д элсэн орсон гэв үү дээ. Ирэх өдрүүдэд Х.Сумъяадорж бидэнд олон сайхан дүр бүтээж, оюун сэтгэл баясгана гэдэгт үл эргэлзнэм.

Гоо үзэсгэлэн чухал уу, дуу хоолой чухал уу 

Гол дүр Н.Баярмаагийн тухай хэдэн үг. Тэр үнэхээр дээдсийн хүрээний, дээгүүр эрэмбийн цор ганц эмэгтэй жүжигчин юм биш үү. Энэ цаг үедээ! Магад хэтрүүлж хэлбэл АЖ Н.Сувдаас хойш төрсөн цор ганц гоё жүжигчин эмэгтэй гэчихэд хилсдэхгүй болов уу. Түүний европжуу аристократ төрх, өндөр нуруу, маш гоё торгон, цайвар арьс бол урлагийн тайзнаа ёстой эрдэнийн чулуу шиг үнэт “олдвор”. Норагийн дүрээр драмын тайзнаа дебют хийж байсан түүнийг анхлан театрын үүдээр орсон үест Х.Баатар найруулагч нөгөө гоё хоолойтой охин хаана байна гэж байсан юм гэнэ лээ. Тэр цагаас Н.Баярмаа Н.Сувдын бүтээж байсан бараг бүх дүрд тоглосон гэдэг. 
Жүжигчин хүнд сайхан дуу хоолой, сайхан төрх заяана гэдэг гагц нэг хүний ч аз завшаан биш нийт үзэгч олон, найруулагчдын аз, од гэлтэй. Баярлалаа, Н.Баярмаа!

С.Сансаргэрэлтэхийн хөгжим  

Жүжгийн хөгжим гоё. Хөгжим хэрэв ярьдаг бол нэг тийм араб маягийн, Мянга нэгэн шөнийн үлгэр хөгжмийн хэлээр ийм байсан болов уу гэмээр санагдана. Магад бүр Туркийн “Аугаа зуун” цуврал сериалын хөгжим шиг ч юм шиг. Хөгжмийн зохиолч нь Сангидоржийн Сансаргэрэлтэх аж. Энэ эрхэм сүүлийн жилүүдэд Америкт аж төрж, зохиол бүтээлээ туурвих болсон. Энэ удаад “Клеопатра” жүжгийн хөгжмийг зохиож, нээлтийнх нь үеэр ирж оролцчихоод чимээгүйхэн буцчихжээ. Барьж авч ярилцлага авах байсан хүн! 
Жүжгийн тайз, тайзны зураг болоод шийдэл гоё. Эргэлдэж солигддог тайз, дүрс графикийн тусламжтайгаар шилжиж солигддог орон зай. Технологийн шийдлийг ухаалгаар ашиглажээ. Ер нь энэ жүжгийн продюсингийн тал өөлөх юмгүй. Харин утга санаа, агуулга, найруулага хийцийн тухайд мэргэжлийн театр судлаачид нь үнэлэлт дүгнэлтээ өгөх биз ээ. Жүжгийн хэлэх гэсэн гол санаа нь гоо үзэсгэлэнгийн хүч, эмэгтэй хүний хүч хийгээд энэрэнгүй сэтгэл, эр зориг, үнэнч сэтгэл хүний оршихуйн хамгийн үнэт зүйл болохыг урлаг, тайзны хэлээр өгүүлэх гэж зорьсон болов уу. Тун ч феминист хандлагатай жүжиг.

Театрын шинэ стандарт

Театр, кино, урлагаар амьсгалдаг учраас гуравдугаар сар хамгийн гоё сар. Хэдэн жилийн өмөн алдарт “Фауст“-аар хөшгөө нээж, “Орфей” театр мэндэлж байсан бол энэ удаад домогт “Клеопатра”-гаар “Монгол” хэмээх гоё нэртэй театр мэндэлж буйгаа зарлан мэдэгдсэн нь энэ. Монголын шинэ үеийн залуус цөстэй, зоригтой, гоё амбицтай байна гэж бахархан бодохын сацуу Азийн цээжинд орших, соёл иргэншлийн түүхийн тухайд харьцангуй цөөн жилийн настай, нүүдэлчин угсаатай бидний хувьд энэ бол омогшиж, бахархам сайхан үйл явдал мөн юм. 
Театр гэдэг нь үзүүлэх, харуулах гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл театр бол тайзан дээрээ ч, заал танхимдаа ч гагцхүү гоё сайхныг үзүүлэх харуулах, гоо сайхныг таашаан мэдрэх ариун тансаг орон зай байх учиртай. “Монгол театр” чухам энэ үзэл баримтлалыг жанжин шугамаа болгож, цаашид ялгарлаа тодорхойлох болов уу. “Клеопатра” жүжиг үүднээсээ хоймор хүртлээ тансаг, нүд гялбам, тайз декорациас авахуулаад жүжигчдийн хувцас хэрэглэлд ихээхэн хөрөнгө, хүч хаясан нь нүднээ илт. Гол дүрийн даашинз өмсгөл, титэм сэлт гэхэд хичнээн чамин тансаг гээ. Түүнийг өмсөж, амилуулж буй жүжигний гоо үзэмж, арьсны өнгө, биеийн харьцаа ч яасан тансаг сайхан юм. Үзэгчийн суудлаас тийм бодитой гоё, гоо сайхныг мэдэрч суух таашаал ажээ. 
“Монгол театр”-ыг уг жүжгийн найруулагч А.Чингүн, гүйцэтгэх продюсер Э.Идэрболд, гол дүр Клеопатрад тоглосон жүжигчин Н.Баярмаа нар хамтран байгуулсан аж. Энэ гурваас гадна нэг нууц ноёнтон, чинээлэг этгээд байгаа даа, маш их хөрөнгө зарсан байна шүү дээ гэж надаас гадна олон хүн таамаглан бодсон гэсэн. Өөрөөр хэлбэл “Клеопатра” жүжигт үнэхээр их хөрөнгө, хүч, сэтгэл шингэжээ гэсэн үг.

#жүжиг,