Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо, Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй. Өнөөдөр Баянгол дүүргийн иргэд, тамирчдын дунд тус арга хэмжээ эхэллээ. Баянгол дүүргийн тухайд, 34 хороотой. Үүнээс 20 хорооны 50-иад иргэн сургалт-тэмцээнд бүртгүүлж, мөсөн дээрх харвааны цэц мэргэнээ сорьж байна. Мөсөн шагайн харвааны сургалт- тэмцээнийг Баянгол дүүргийн хэмжээнд сүүлийн дөрвөн жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны Мөсөн шагайн мэргэжлийн харваачдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтатган зохион байгуулж байна.
Энэ сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх Улаанбаатар цом шигшээ тэмцээнд Баянголчууд уухайлан оролцохоор ийнхүү бэлтгэл хангаж, дүүргийн аварга харваачдаа шалгаруулж байна.
Шигшээ тэмцээнд нэг баг хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт зургаан дүүргийн сургалт харваа бүрээс шалгарсан таван багийн 60 харваач хоёр дэвжээнд хуваагдан харвана. Харваач тус бүр 20 сум, багаараа 40 сум тавина. Багийн дүнгээр хамгийн өндөр оноотой баг 1, 2, 3, 4, 5-р байрт шалгарна. Мөн хувийн оноогоор хамгийн өндөр оноотой харваачдыг 1, 2, 3, 4, 5-р байрт шалгаруулах гэнэ. Баянгол дүүргийн Мөсний харваан аваргуудын нэр өнөөдөр орой тодорно.

#Баянгол дүүрэг, #мөсний шагай, #НИТХ-ХМОНХА,