Улаанбаатараас ерөнхийдөө залхах шинжтэй болж байна шүү. Үүнд хамгийн их нөлөөлж буй хоёр шалтгаан байна.

Нэгдүгээрт: Хотын гудмандаа бид багтахаа болилоо.

Хотын дарга нараа харахад тэд энэ асуудлыг ойрын 5-10 жилдээ шийдэж чадахгүй. Айл амьтан, ахан дүүсийнхээрээ орж гарахад ч хэцуүү болсон. Бүх байр, хорооллууд, албан газруудын үүд хаалга, гудамж зогсоол төлбөр нэхдэг эсвэл чип, кодоор нэвтэрдэг хаалга, хашилтаар хамгаалагдсан.

Хүн хоорондын харилцаа улам алсарч бүх ажил, бүх үйлдэл өөрийн толгой дээр унаж хүүхэд харах, асрах, зөөх, гэр орноо цэвэрлэх, хоол ундаа бэлтгэх, гэр орноо хамгаалах гээд бүх зүйл, зардал, хүндрэл, цаг хугацааг асар ихээр зарцуулахыг шаардах болов.

Энэ бүхнийг хамгийн хялбар хямд төсөр шийдэж байсан бидний аав ээжийн шийдэл бол “айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг” гэсэн хувилбар байж гэдгийг одоо л ухаарч эхэлж байна. Уламжлалт Монгол сэтгэлгээ хурдтай эвдэрч түүнийхээ төлөөсөнд бид өөрөө өөрсдийгөө олон зүйлээр дөнгөлж сайн дураараа бодлын боол, оюуны шоронд уурлан уурлан, бачимдан бачимдан сууцгаах болж. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь гэртээ сууж зөвхөн энэ асуудлыг шийдэхэд хамаг хүч цаг заваа зарцуулаад ирэхээр гэр бүлийн хөдөлмөрийн бүтээмж, орлого буурч ажил олгогчдод ажилтан олдохоо больж ажил хайгчид нь ажил хийж чадахаа больсон.

Одоо манай улсын бүх зүйл “0” зогсолт руугаа маш хурдтай дөхөж байна. Бүх хүн байгаа бүх боломжоо ашиглах ямар нэг гарц гаргалгааг хайх хэрэгтэй цаг үед бид тулж ирсэн.

Утаа, түгжрэл, муу улс төрчдийн болхи шийдэл, санхүүгийн чадамжийн доройтол, хүмүүсийн уур хилэн, сөрөг хандлага зэрэг олон олон давхар дарамтуудыг хотод амьдарсанхыхаа төлөөсөнд төлж байна.

Хоёрдугаарт: Бидний хүүхдүүд биднийх биш болж эхэлж байна

Бидний өөрсдмйн минь онгороо, хийрхүү зангаас болж хүүхдүүдээ хүн биш болгох үйл явц хурдтай явагдаж байна. Бид өөрөө өөрсдөө биш, сургууль хүүхдүүдийг минь хүн болгож өгнө хэмээн мунхаг итгэл үнэмшилтэй болсон. Хүнээс дор орохгүй гэсэн хийрхүү зангаасаа болоод хүүхдүүлээ “эрхийн балай” болгосон. Тэдний бие даах чадамж, тэсвэр хатуужил суралсан. Ажил хийх дургүй болсон. Гадаадыг шүтдэг болсон. Муу юмандаа гаргууд болсон. ЗЭТ үе мүе гэсэн тэнэг суртал ухуулгаар тархиа угаалгасан. Туулын мөсийг долоох шахам явж байж хэдэн халтар төгрөг олсон чинь түүнийг нь арчлаад, тордоод зөв аваад явчих залгамж халаагүй компани, бизнес, гэр бүлүүд дүүрэн болсон.

Одоо хэр баргийн ажлыг голоод хийхгүй, тэгсэн атлаа ямар ч чадваргүй, юу ч хийж чадахгүй, тэгсэн атлаа зүгээр л баян, алдартай, тансаг, зугаацаад л явж байх сонирхолтой бүхэл бүтэн үе өндийн босч ирж байна.

Бид өөрсдөө хөдөө суманд, эсвэл малчны хотонд нусаа хацартаа нааж, аав ээжийнхээ ажилд тусалж, ус түлээгээ зөөж, хааяа алган боов хүртэж, өглөөнөөс үдэш хүртэл гадаа тоглож өссөн маань өдийг зэрэгт хүрэхэд тусалсан хамгийн сайн сургууль байсаныг бид анзааралгүй өөр зүйлээс аз жаргалыг хайгаад, өөрийн зөв гэж бодосон буруу зүйлсээрээ хүүхдүүдийнхээ толгойг цэнэглэгчихэж.

Монголын улс төр, урлаг спорт, бизнес, оюун санааны ертөнцад сүүлийн 60 жилийн дотор тодрон гарч ирсэн лидерүүдийг харахад тэдний бараг 90 хувь нь хөдөө нусаа хацартаа нааж, ээж аавынхаа ажилд зарагдаж өссөн хүүхдүүд байна.

Улаанбаатар хотын түрүү үеийн сэхээтнүүдийн давхрага болох 40, 50 мянгатынхан 1960, 1970,1980-аад оны дарга даамал сэхээтэний хүүхдүүд ихэвчлэн гадаадад гарсан, эсвэл өвгөнтөд очсон, эсвэл ганц нэг байр майраа түрээсэлсэн шиг амьдарч байна. Харин 1990, 2000- аад оны шинэ үеийн баячуудын гэх хүүхдүүд нэг бол хар тамхинд орсон, эсвэл гадаадад, эсвэл одоог болтол аав ээжээрээ тэжээлгэж амьдарч байна.

Оюуны болон санхүүгийн чадамжтай, маш их цаг хугацаа, зардал гаргаж бий болгосон арай дөнгүүр байх ёстой бүхэл бүтэн хоёр үеийг бид буруу итгэл үнэмшил, муу үзэл бодолсоо, онгироо сагсуу зан араншингаасаа болоод золиосолсон. Өөрсдийнхөө үйлээ үзэж байж олсон мэдлэг боловсрол, туршлага, хөрөнгө туршлагаа хүүхдүүддээ өвлүүлж чадалгүй тэднээр дамжуулан үрэн таран хийж тэдний бүтээмж, мэдлэг чадварыг улс орныхоо төлөө ашиглаж чадсангүй.

Төлөөс нь өнөөгийн бидний бий болгосон улс төр, өнөөгийн таг гацсан Улаанбаатар. 100 жил болсон ч балгас хэвээрээ байгаа энэ олон сум суурин газрууд. Ард түмнээ бус амин хувиа боддог төрийн түшээд. Төр улсын маань уналт сүйлрэл.

Одоо яах бэ. Та юу гэж бодож байна.

Үргэлжлэл бий...

Хүндэтгэсэн П.Уламбаяр/Уламбаяр Улмаа Дагвадорж

#иргэний өнцөг,