Израил Хамасын дайн


596
АНУ санал хураалтад оролцохоос түдгэлзсэний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд нэн даруй гал зогсоохыг шаардсан тогтоолыг баталлаа.
451
Пүрэв гарагт Израилын цэргүүд Газын зурваст НҮБ-ын тусламжийн ачааг тээвэрлэж явсан ачааны машиныг тойрч цугларсан иргэд рүү гал нээсний улмаас эмх замбараагүй байдал үүсэж, 112 палестин иргэн алагдаж, 280 гаруй хүн шархадсан болохыг Газын эрүүл мэндийн эрх баригчид мэдэгдэв.
582
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх даваа гараг гэхэд Газад гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болж магадгүй гэж найдаж байгаагаа хэлжээ.
418
Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар, тэр дундаа хүмүүнлэгийн зорилгоор яаралтай гал зогсоохыг шаардсан тогтоолыг хэлэлцэж, санал асуулга явууллаа.
638
Египет Газын өмнөд хэсгийн хилийн дагуу 3 км гаруй өргөнтэй асар том хамгаалалтын бүс болон 5 метрийн өндөр хана босгож байна.
711
Сирийн хилийн ойролцоо Йорданы зүүн хойд хэсэгт байрлах 22 дугаар цамхаг нэртэй АНУ-ын бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас АНУ-ын гурван цэргийн албан хаагч амиа алдаж, олон арван цэргийн албан хаагч шархадсан талаар ням гарагт Ерөнхийлөгч Жо Байден болон албаны хүмүүс мэдэгджээ.
499
Хамас бүлэглэл Газын зурвасыг бөмбөгдөхөө зогсоохгүй бол эдгээр хүмүүсийг устгана гэж анхааруулсныхаа дараа даваа гарагт Израилын хоёр барьцааны хүний цогцсыг бичлэгээр харуулсан байна.
469
Гааг дахь Олон улсын шүүх Газын зурваст хийж буй Израилын ажиллагааны асуудлаар хоёр өдөр сонсгол зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн сард Өмнөд Африк Израилыг 1948 оны Геноцидийн конвенцыг зөрчсөн гэж үзэн, НҮБ-ын дээд шүүхэд хандсан юм.
486
Израилын цэргүүд Газын газар доороос өнөөг хүртэл олдсон хамгийн том зэвсгийн үйлдвэрийг илрүүлснээ даваа гарагт мэдэгдэв.
596
Газын зурвасын дайн Палестины газар нутгаас тэлж, мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотод нисгэгчгүй онгоцны халдлага болжээ. Халдлагын үеэр Хамас бүлэглэлийн орлогч дарга Салех аль-Арури алагдсан болохыг Ливан болон Палестины аюулгүй байдлын эх сурвалж мэдэгдсэн байна.
383
Даваа гарагт Израил тактикаа өөрчилж, цэргүүдийнхээ тоог цөөлөхөөр төлөвлөж, Газын зурвасын зарим дүүргээс танкнуудаа эргүүлэн татсаныг оршин суугчид мэдэгджээ.
457
Лхагва гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Адольф Гитлерээс ялгаагүй гэж мэдэгдээд, Израилын Газын зурваст хийж буй дайралтыг нацистууд еврей хүмүүсийг хоморголон устгасантай адилтгажээ.
429
Израил “түрэмгийллээ бүрэн зогсоох”-ыг зөвшөөрөх хүртэл барьцааны хүмүүсийг суллахгүй гэдгээ Хамас мэдэгджээ.
631
Өнөөдөр Хамасын удирдагч Газын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, барьцааны хүмүүсийг суллахын тулд гал зогсоох асуудлаар хэлэлцэхээр Египетэд хүрэлцэн иржээ.
725
Пүрэв гарагт АНУ дахь еврейчүүд Газын зурваст гал зогсоохыг шаардаж Хануккагийн найм дахь өдөр найман хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
481
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “олон улсын дарамт шахалт” Хамасын эсрэг дайныг зогсоож чадахгүй гэж “X”-д нийтэлсэн видео мэдэгдэлдээ хэлжээ.
450
Мягмар гарагт Ерөнхий ассамблейн 193 гишүүний 153 нь дэмжсэний дараа НҮБ Израил-Хамасын дайнд гал зогсоохыг, барьцааны хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллаж, дайтаж буй талуудыг олон улсын хууль тогтоомжийг мөрдөж, ялангуяа энгийн иргэдийг хамгаалахыг нэн даруй шаардав.
Цааш үзэх