Египет Газын өмнөд хэсгийн хилийн дагуу 3 км гаруй өргөнтэй асар том хамгаалалтын бүс болон 5 метрийн өндөр хана босгож байна.
Газын хилийн ойролцоох Египетийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг бульдозероор тэгшилж, мөн хилийн зурвас дээр кранууд хана өрж байгаа нь “Maxar Technologies”-ийн хиймэл дагуулаас авсан зургуудаас тодорхой болжээ.
Хэрэв хамгаалалтын бүсийг барьж дуусгавал энэ нь Египетийн хяналтад байдаг Рафах хилийн боомтыг бүхэлд нь хамрах төлөвтэй байна.
Бульдозерууд хоёрдугаар сарын 3-нд хилийн ойролцоо ирсэн бөгөөд хамгаалалтын бүсийн тэгшилгээг хоёрдугаар сарын 6-нд эхлүүлж, сүүлийн тав хоногт ажил нь эрчимжжээ.
Синай хүний эрхийн сангийн мэдээлснээр дотоодын хоёр гэрээлэгч Египетийн зэвсэгт хүчний захиалгаар уг асар том бүтээн байгуулалтыг хийж байгаа гэв.
Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож, олон мянган хүн амиа алдаж, палестинчууд Египетийн хил рүү олноор дүрвэх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байна.
Египетийн хилийн дагуу байрлах Рафах хот нь Газа дахь палестинчуудын хамгийн сүүлчийн хоргодох газар болсон бөгөөд зурвасын хүн амын талаас илүү хувь буюу 1.5 сая нь тэнд орогнож байна.
Гэвч Хамасын эсрэг дайн зарласан Израил улс тус хотод хуурай замын довтолгоо хийхээ мэдэгдээд байгаа.
Олон улсын дарамт шахалтыг үл харгалзан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өмнөд Рафах хотыг Хамас бүлэглэлийн “сүүлчийн бэхлэлт” гэж мэдэгдээд, хуурай замын довтолгоо хийх төлөвлөгөөгөө дахин дахин илэрхийлсээр байна.
Уг сэрэмжлүүлгийн улмаас хотод үймээн самуун нэмэгджээ. Хоол хүнс, ус, эм тарианы хомсдолтой тэмцэж буй хүмүүс Египетийн хилийн өргөст торноос хэдхэн метрийн зайд майханд амьдарч байна.
Газын палестинчуудыг анклавын өмнөд хэсэг рүү түлхэж байгааг буруушааж ирсэн Египетийн аюулгүй байдлын албаныхан мөн Израилын хуурай замын ажиллагаа эхлэхээс өмнө хилийн аюулгүй байдлаа нэмэгдүүлж, нэмэлт цэрэг, техникээ байршуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN

#Газын зурвас, #египет, #хилийн зурвас, #Израил Хамасын дайн, #Рафах хот, #хамгаалалтын бүс,