Газын зурвас


201
Газын зурвас руу  Израил агаараас довтолсны улмаас 25 палестин иргэн амиа алдсан байна. Бүс нутагт өнгөрсөн аравдугаар сараас гал түр зогсоох тохиролцоо хэрэгжиж байгаа ч зэвсэгт мөргөлдөөн үе үе гарсаар буй.
135
НҮБ-ын дээд шүүхийн зүгээс Израил улс Палестины энгийн иргэдийн анхан шатны хэрэгцээг хангах тусламжийг Газ руу нэвтрүүлэх хууль ёсны үүрэгтэй гэж мэдэгдлээ.
295
Газын зурвасаас нүүн шилжиж Их Британид ирсэн 34 палестин оюутан их, дээд сургуулиудад суралцаж эхэллээ. 2023 онд дайн эхэлснээс хойш оюутнуудыг сурах зорилгоор Газаас гаргаж буй анхны тохиолдол нь энэ болж байна.
202
НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Синди Маккейн энэ долоо хоногт Газын зурваст айлчиллаа. Тэрбээр бүс нутагт хүнсний ноцтой хомсдол нүүрлээд буйг онцолж, оруулах тусламжийг хэмжээг нэмэх талаар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцсэн байна.
333
Сүүлийн хоёр жил үргэлжилсэн дайны улмаас Газад хүмүүнлэгийн хямрал нүүрлээд буй. Тэгвэл хүүхдүүд, тэр дундаа бага насныхан хоол тэжээлийн дутагдалд орж, хүндээр өвчилж, нас барах нь эрс нэмэгджээ.
187
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху  барьцаалагдсан хүмүүсийг бүгдийг нь  суллаж, Газын зурвас дахь дайныг дуусгах хэлэлцээг эхлүүлэхийг үүрэг болголоо.
226
Газыг бүхэлд нь эзлэх Израилын төлөвлөгөөг энэ долоо хоног Парламентаар хэлэлцэх бөгөөд иргэд, барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг эсэргүүцэж боломжит тохиролцоог зориуд гацааж байна хэмээн үзэж буй. Үүний зэрэгцээ эрсдэлтэй бүсэд оршин сууж байсан палестин иргэд олноороо дүрвэж эхэллээ.
245
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лого бүхий шархны цэвэрлэгээний хэрэгсэл, эм бэлдмэл зэргийг агуулсан зарим ачааг “хууль бус эм” гэсэн шалтгаанаар хилээр  нэвтрүүлэхээс татгалзжээ.
300
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасыг бүхэлд нь цэргийн хяналтад авах төлөвлөгөөгөө илэрхийлэв. Тэрээр Израил энэ бүсийг удаан хугацаанд захирч, удирдахгүй, харин аюулгүйн бүс тогтоогоод удирдлагыг нь арабын хүчнүүдэд шилжүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна.
311
Газын зурваст өрнөж буй мөргөлдөөн, дайны улмаас гар, хуруугаа тайруулсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүдэд Пакистаны "Bioniks" компани хиймэл гар илгээж байна.
185
Израилын агаарын цохилтод Газын зурвасын баруун эрэгт байрлах кафе өртөж, 20 хүн амь үрэгдлээ.
183
Дайн эхэлснээс хойш буюу 2023 оны аравдугаар сараас хойш Газын зурваст 56,500 хүн амиа алдаад байгаа юм.  Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хамгийн сүүлд 24 цагийн дотор 86 хүн үрэгдсэн байна.
312
Газын зурвасын иргэдэд тусламж үзүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэгч байгууллага болох Газын хүмүүнлэгийн санд АНУ нийт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн хүрээнд Төрийн департамент долоон сая ам.долларыг хэдийн шилжүүлээд байна.
272
Газын зурвасаас барьцаалагдсан гурван иргэний цогцсыг цэргийн ажиллагааны дүнд олж, эргүүлэн авчирсан тухайгаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.
583
Газын зурвасын Хан Юнис хотод хүнсний тусламж авахаар цугларсан иргэд рүү Израилийн танк гал нээсний улмаас 59 хүн амиа алдаж, 221 хүн шархадсан тухай Палестины эрүүл мэндийн албаныхан мэдээллээ. Шархдаж бэртсэн иргэдийг автомашин, тэргэнцэр, илжгэн тэргээр зөөж эмнэлэгт хүргэж байгаа аж.
443
Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралд олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн  тусламж хүргэхээр яваа идэвхтнүүдийг Израилийн тал завин дээрээс нь саатуулсан билээ.
418
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Жеймс Элдер Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй Газын хүмүүнлэгийн санг “дүр эсгэгчид” хэмээн шүүмжилж байна. Тэрбээр “Хүмүүс тусламж авахын тулд 15–20 км алхаж байна.
397
Газын зурвасын Рафа хотод хүмүүнлэгийн тусламжийн төв рүү очихоор хүлээж байсан иргэд рүү Израилийн цэргүүд гал нээсний улмаас 24 хүн амиа алдаж, олон арван хүн шархадлаа.
405
Цаашид Жабалия хот орчмын дөрвөн сургууль ч мөн цохилтын бай болох магадлалтай байна. НҮБ-ын мэдээлснээр, Газын сургуулиудын 95 хувь нь ямар нэгэн байдлаар эвдэрсэн бол 400 гаруй нь шууд бөмбөгдөлтөд өртсөн байна.
214
Газын зурваст барьцаалагдсан израиль иргэдийг дэмжих жагсаалын үеэр Молотовын коктейль шидэж, найман хүнийг шархдуулсан Колорадогийн халдлагын сэжигтэн энэ хэргээ нэг жилийн турш төлөвлөсөн гэж Холбооны мөрдөх товчоо мэдээллээ.
Цааш үзэх