НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Жеймс Элдер Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй Газын хүмүүнлэгийн санг “дүр эсгэгчид” хэмээн шүүмжилж байна. Тэрбээр “Хүмүүс тусламж авахын тулд 15–20 км алхаж байна. Машины цонхоор хавиргаа харуулан уйлж буй өсвөр насны хөвгүүдтэй ч таарлаа” гэжээ. Газ дахь тусламжийг хуваарилах 400 гаруй цэг өмнө нь ажиллаж байсны хэдхэн нь л одоо үлдсэнийг тэрбээр мөн онцолж буй. Газын оршин суугчдад үзүүлж байгаа 500-600 хайрцгийг огт хангалтгүй гэж үзэж буйгаа Жеймс Элдер мөн илэрхийллээ.
Газ дахь тусламжийн хуваарилалтыг НҮБ болон хүмүүнлэгийн байгууллага бус, харин Израиль, АНУ-ын дэмжлэгтэй байгуулсан Газын хүмүүнлэгийн сан хариуцаж байгаа бөгөөд эмх замбараагүй байдал үүсэх, иргэд халдлагад өртөх нь олширч байна. Тухайлбал, тусламжийн цэг рүү очихоор яваа хүмүүс Израилийн довтолгоонд өртөж амиа алдсан хэрэг нэг бус удаа гарлаа.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Газад гал зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэх тухай санал хураалт явуулж байна. Энэ саналд талууд даруй, болзолгүй, бүрмөсөн гал зогсоох шаардлагыг багтаажээ.Мөн ХАМАС болон бусад бүлэглэлийн хулгайлан барьцаалсан бүх хүнийг нэн даруй, нэр төртэйгөөр, болзолгүйгээр суллахыг шаардаж буй.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #НҮБ-ын хүүхдийн сан,