Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Газын зурвас руу Израил агаараас довтолсны улмаас 25 палестин иргэн амиа алдсан байна. Бүс нутагт өнгөрсөн аравдугаар сараас гал түр зогсоох тохиролцоо хэрэгжиж байгаа ч зэвсэгт мөргөлдөөн үе үе гарсаар буй.
Израилын армийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэл израил цэргүүд рүү гал нээж гэрээг зөрчсөн тул тэд хариу өгсөн гэнэ.
ХАМАС харин гал зогсоох гэрээг Израил түрүүлж зөрчсөн гэсэн мэдэгдэл хийж байгаа бөгөөд тохиролцоог хэрэгжүүлэхэд АНУ Тель-Авивт шахалт үзүүлэх шаардлагатай хэмээн онцлов.
АНУ-ын зуучлалаар талуудын байгуулсан гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээр палестинчууд эвдэрч сүйдсэн хотдоо эргэн ирж, Израил ч Газад байрлаж байсан цэргүүдээ буцаан татаж, олон улсын тусламжийн нэвтрүүлж эхлээд байсан юм. Гэсэн ч хүчирхийлэл бүрэн зогсоогүй, довтолгооны улмаас энгийн иргэд амь үрэгдсээр байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #агаарын цохилт,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555