НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Синди Маккейн энэ долоо хоногт Газын зурваст айлчиллаа. Тэрбээр бүс нутагт хүнсний ноцтой хомсдол нүүрлээд буйг онцолж, оруулах тусламжийг хэмжээг нэмэх талаар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцсэн байна.
“Би Газад өлсгөлөнд нэрвэгдсэн эхчүүд, хүүхдүүдтэй биечлэн уулзсан. Энэ бол бодит үнэн, яг одоо болж буй зүйл” хэмээн Маккейн мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Нетаньяхутай уулзахдаа хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээврийн аюулгүй, шуурхай нэвтрэлтийг хангах нь чухал гэдгийг онцлон авч хэлэлцжээ. “Цаашид аль болох их тусламж нэвтрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргахаар тохирсон” гэж тэрбээр хэлжээ.
Ерөнхий сайд Нетаньяху өмнө нь Газад өлсгөлөн нүүрлэсэн гэх мэдээллийг няцааж, энэ бол ХАМАС-аас зохион байгуулалттай хийж байгаа суртал ухуулга хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: AP

#Газын зурвас, #нүб,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555