Газын зурвасын Хан Юнис хотод хүнсний тусламж авахаар цугларсан иргэд рүү Израилийн танк гал нээсний улмаас 59 хүн амиа алдаж, 221 хүн шархадсан тухай Палестины эрүүл мэндийн албаныхан мэдээллээ. Шархдаж бэртсэн иргэдийг автомашин, тэргэнцэр, илжгэн тэргээр зөөж эмнэлэгт хүргэж байгаа аж.
Израилийн Батлан хамгаалах хүчин энэ талаар мэдэгдэхдээ Хан Юнисийн бүсэд тусламжийн ачаа зогссон газарт олон хүн цугларсныг анзаарсан, тухайн мөнцэргийн ажиллагаа явуулж байсан гэлээ. Мөн энгийн иргэд рүү гал нээсэн асуудлаар дотоод шалгалт хийж эхэлснээ ч ч тэд дурдсан байна.
“Бид энгийн иргэдэд хохирол учруулахгүй байхыг чухалчилж, аюулгүй байдлыг хангахыг эрмэлздэг” гэж Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд онцолжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Газ дахь тусламжийн төвд гарсан үймээний улмаас хамгийн олон хүний амь эрсэдсэн тохиолдол нь энэ болж байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #гал нээв,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555