Газын оршин суугчдад зориулсан олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Израил буцааснаас Египетийн Рафахын хилийн боомт дээр хэдэн өдөр, бүр хэдэн сараар гацаж байна.
НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр, ачаа буцаагдаж байгаа гол шалтгаан нь бичиг баримтын жижиг алдаа, сав баглаа боодлын элэгдэл, мөн цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй зүйлсийг нарийвчлан шалгаж байгаа явдал аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лого бүхий шархны цэвэрлэгээний хэрэгсэл, эм бэлдмэл зэргийг агуулсан зарим ачааг “хууль бус эм” гэсэн шалтгаанаар хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ. Хэдийгээр Израил тусламжийн хэмжээнд ямар ч хязгаарлалт тавиагүй гэж мэдэгдэж байгаа ч олон улсын байгууллагуудын илгээсэн ачааны маш бага хэсэг л Газад хүрч байгаа юм.
Израил долдугаар сарын 27-ноос нэвтрүүлэх тусламжийн хэмжээг нэмэх арга хэмжээ авсан ч, тэр үеэс хойш Газ руу ердөө 1334 ачааны машин л орсон байна. Үүний зэрэгцээ Газад өлсгөлөн нүүрлэж, хүмүүс, тэр дундаа хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлын улмаас нас барсаар байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555