ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан бүх хүнийг сулласан тохиолдолд Газад гал зогсоох боломжтой хэмээн Израил мэдэгдлээ. Израил ийм нөхцөл тавьж байгаа нь Египет, Катар, АНУ-ын зуучилснаар урагшилж байсан энхийн хэлэлцээ мухардахад хүргэж магадгүйг ажиглагчид онцолж байна. Израилын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсер “Бид хэсэгчилсэн тохиролцоо хийх сонирхолгүй. Барьцаалагдсан иргэдийг бүгдийг нь суллаж байж дайн дуусна” гэж мэдэгджээ.

Газыг бүхэлд нь эзлэх Израилын төлөвлөгөөг энэ долоо хоног Парламентаар хэлэлцэх бөгөөд иргэд, барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг эсэргүүцэж боломжит тохиролцоог зориуд гацааж байна хэмээн үзэж буй. Үүний зэрэгцээ эрсдэлтэй бүсэд оршин сууж байсан палестин иргэд олноороо дүрвэж эхэллээ.

2023 оны аравдугаар сараас хойш үргэлжилж буй энэ дайны улмаас Газад 62,000 гаруй хүн амиа алдаад буй. Түүнчлэн энэ бүсэд хүмүүнлэгийн хямрал нүүрлэж, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас хүмүүс нас барсаар байна. 

Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израилын дайн,