Газын зурвасаас барьцаалагдсан гурван иргэний цогцсыг цэргийн ажиллагааны дүнд олж, эргүүлэн авчирсан тухайгаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.

Өнгөрсөн аравдугаар сард барьцаалагдсан, 23 настай Йонатан Самерано, 71 настай Офра Кейдар, 19 настай Шай Левинсон нарын цогцсыг бямба гарагт явуулсан тусгай ажиллагаагаар Газын зурвасаас гаргасан байна.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид амьд, үрэгдсэн бүх иргэнээ буцаан авчрах хүртлээ үргэлжлүүлэн тэмцэнэ. Барьцаалагдсан иргэдийг эргүүлэн авчрах ажиллагаа Иранд явуулж байгаа ажиллагаатай зэрэгцэн үргэлжилж байна” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: BBC

#Газын зурвас,