Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Газын зурвасын хэд хэдэн бүс нутагт Израилын цэргийн хүчин гал нээж, агаараас цохилт өгсний улмаас багадаа дөрвөн палестин иргэн амь үрэгдсэн талаар бүсийн эрүүл мэндийн албаны хүмүүс мэдээллээ. Тухайлбал, Газын зурвасын төв хэсэгт орших Дейр эл-Балах хотоос зүүн зүгт зорчиж байсан автомашин Израилын агаарын цохилтод өртөж, нэг хүн амь үрэгдэн, дөрвөн хүн шархадсан байна.
Үүнээс гадна Дейр эл-Балах хотын ойролцоох Завайда таун сууринд өглөө эрт өгсөн агаарын цохилтын улмаас нэг хүн амь үрэгдэж, өөр нэг хүн шархадсан аж. Мөн мягмар гарагийн үдээс хойш Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот дахь дүрвэгсдийн хуаран агаарын цохилтод өртөж, нэг иргэн амь үрэгдээд байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр Газын зурвас дахь Израилын довтолгоог бүрмөсөн зогсоож чадахгүй байна. Одоогийн байдлаар уг хэлэлцээрийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх асуудал мухардаад байна. Энэ шатанд ХАМАС бүлэглэлийг зэвсэг хураах, Израилын армийг Газын зурвасаас гаргах ярвигтай асуудлыг шийдэх юм.
Газын эрүүл мэндийн албаны мэдээлснээр, хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Израилын цохилтод өртөж 930 орчим палестин иргэн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567