Газын зурвасаас нүүн шилжиж Их Британид ирсэн 34 палестин оюутан их, дээд сургуулиудад суралцаж эхэллээ. 2023 онд дайн эхэлснээс хойш оюутнуудыг сурах зорилгоор Газаас гаргаж буй анхны тохиолдол нь энэ болж байна. 

Эдгээр оюутнууд бүгд Их Британийн их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах юм. Гэвч тэд гэр бүлээ Их Британид авчрах боломжгүй, үүнийг хуулиар хориглосон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Зарим оюутан гэр бүл, хүүхдээ орхиж чадаагүй тул суралцах боломжоо алдсан тухай Бирмингемийн их сургуулийн судлаач, оюутнуудыг дэмжих ажлыг зохицуулагч доктор Нора Парр онцолж байна. 

Их Британи дахь Палестины төлөөлөгч Хусам Зомлот “Бөмбөгдөлт болж, өлсгөлөн нүүрлэсэн хүнд нөхцөлд шалгалт өгч, өргөдөл гарган хүсэл мөрөөдлөө дагасан энэ залууст талархаж байна” хэмээн онцолсон байна.
Их Британи дараагийн ээлжинд мөн 40 гаруй палестин оюутныг сургахааар авчрах аж. 

Эх сурвалж: BBC 

#Газын зурвас,