Газын зурвасын хойд хэсэгт цэргийн ажиллагаагаа Израиль өргөтгөх тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Израилийн батлан хамгаалах хүчний мэдэгдэж буйгаар, Газ хот болон Жабалиягийн оршин суугчдыг өмнө зүгт, тэнгисийн эргийн аль-Маваси бүс рүү нүүлгэх нь аюулгүй аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль, ХАМАС-ын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахыг дахин уриалав. Тэрбээр “Олон зүйлийг шийдэх тохироог одоо хийх ёстой” хэмээн мэдэгдэж, барьцаанд байгаа хүмүүсийг суллах хэлэлцээр хийхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Дайн эхэлснээс хойш буюу 2023 оны аравдугаар сараас хойш Газын зурваст 56,500 хүн амиа алдаад байгаа юм. Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хамгийн сүүлд 24 цагийн дотор 86 хүн үрэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557