МҮБХ-оос цаг үеийн зарим бөхчүүдийн барилдах эрх сэргээх болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийн асуудлаар тайлбар хийв. 

М.Бадарч 2023 оны Үндэсний их баяр наадмаар допингийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр барилдах эрхээ хасуулсан. Түүний эрхийг сэргээх асуудлыг холбоо дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж, дүрэмд заасан шаардлагыг биелүүлэх ёстой гэлээ. 

Тэрбээр “М.Бадарчид эрхээ хэрхэн сэргээх талаар олон удаа хэлж, допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах санал тавьсан. Гэвч одоогоор шаардлагатай алхмуудыг хийгээгүй” гэв.

Мөн допингийн зөрчилтэй тамирчин тодорхой нөхцөл хангасан тохиолдолд эрх хассан хугацааг 75 хүртэл хувиар хөнгөлөх боломжтой, М.Бадарчийн эрхийг сэргээхэд улс төр, хувийн өс хонзон нөлөөлсөн зүйл байхгүй бөгөөд холбоо хууль, дүрмийн дагуу ажиллаж байгаа гэдэг тайлбар өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #МҮБХ, #МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, #М.Бадарч,