Зөгийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн сурталчлах, чанар, аюулгүй байдлыг шалгах зорилгоор шилдэг зөгийн бал шалгаруулалт болж байна. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зөгийн аж ахуй эрхлэгчдийн борлуулалт, үйл ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “BeeDep-Mongol-3” төсөл, "Хатан эх" зөгийн аж ахуй эрхлэгчдийн холбоо хамтран шалгаруулалтыг анх удаа зохион байгуулж байна.

Дархан-Уул аймгийн “Шилдэг зөгийн бал шалгаруулах арга хэмжээ”-г анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд гурван төрлийн бүтээгдэхүүний дээжийг шалгаруулалтад оролцуулж байна. Нэгдүгээрт зэрлэг цэцэгсийн зөгийн бал, хоёрдугаарт рапсын зөгийн бал, гуравдугаар гурвалжин будааны зөгийн балыг үйл ажиллагаа эрхлэгчдээс авчээ.

Дээрх гурван 3 төрөлд 39 дээж ирж, үнэр, өнгө, амт чанар, чихрийн хэмжээ зэргийг үнэлэн шилдгийг шалгаруулах юм.
Шүүгчээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “BeeDep-Mongol-3” төслийн менежер А.Нишияама, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтэн, ХХААГ-ын мэргэжилтэн, ХХААХҮЯ, ХААИС-ийн Дархан дахь Агро экологи, бизнесийн сургуулийн багш, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Эдгээр дээжээс эхний гурван байрыг шалгаруулахын зэрэгцээ шилдгийн шилдгийг мөн тодруулах юм.

Маргааш буюу есдүгээр сарын тавны өдөр зөгийн балын үзэсгэлэн худалдааг Найрамдал талбайд зохион байгуулж хөнгөлөлттэй үнээр борлуулалт хийж шалгаруулалтын шилдгүүдийн шагналыг гардуулна. Ташрамд аймгийн хэмжээнд 10 зөгийн аж ахуй эрхлэгч байгууллага, 100 орчим иргэн байдаг аж.

#Дархан-Уул, #Зөгийн бал,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар: