Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа арьс өнгийг элсэлт, тэтгэлэг болон бусад бодлогод харгалздаг хувийн сургууль, их сургуулиудын татвараас чөлөөлөгдөх эрхийг цуцлах шинэ журам санал болголоо.

Сангийн яам болон Дотоодын орлогын албаны тооцоогоор энэ журам хэрэгжвэл 18 мянга орчим боловсролын байгууллага нөлөөлөлд өртөж болзошгүй байна.

Трампын засаг захиргаа уг бодлогыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа бол боловсролын салбарын зарим байгууллага үүнийг арьсны цөөнхийн оюутнуудад чиглэсэн дэмжлэгийг хязгаарлах оролдлого хэмээн шүүмжилжээ.

Журам одоогоор саналын шатанд байгаа бөгөөд олон нийтээс санал авах хугацаа дууссаны дараа эцэслэн батлагдах юм.

Эх сурвалж: Reuters

#Трамп,