Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Өчигдөр буюу 2026.09.03-ны өдөр байгаль хамгаалагчид, Улсын байцаагч нар Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэрийн дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзан, холбогдох хууль, хамгаалалтын дэглэмийг танилцуулж, баримтжуулан уулнаас буулгалаа.

Мөн самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг унтраалгав.

Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.

Иргэд та бүхэн хууль, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэрэмжилнэ үү.
Морьт эргүүл, кросс мотоциклотой гүний хяналт шалгалт цаашид тогтмол үргэлжилнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

#Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, #самарчид, #гүний эргүүл,