Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудал, үйлчилгээний чанар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байна. 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалт хийгджээ.

Эдгээр аж ахуйн нэгж нийт 93 зориулалтын чирэгч автомашинтай, 3,805 автомашины багтаамж бүхий зогсоол ажиллуулж байгаа бөгөөд зогсоолуудын дүүргэлт дунджаар 70-80 хувьтай байна. Ачаалал нь нийслэлийн төвийн дүүргүүд, тухайлбал Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэгт харьцангуй өндөр байдаг ажээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 74,430 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бөгөөд үүнээс ойролцоогоор 58 мянга нь замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ.  Харин 16,198 тээврийн хэрэгсэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэмт хэргийн шалтгаантай болон шалгалтын ажиллагаатай холбоотойгоор зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл байжээ.

Уулзалтын үеэр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаанд иргэдээс ирүүлж буй гомдол, саналын талаар хөндлөө. Тухайлбал жолооч тээврийн хэрэгслээ хөдөлгөх боломжтой, тухайн байршилд ирсэн байхад шилжүүлэх, ачилт гүйцэтгэж буй ажилтнуудын харилцаа, хандлага, ёс зүйтэй холбоотой асуудал иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байна. Иймд үйлчилгээний ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах, үүссэн маргааныг зохистой шийдвэрлэх, иргэн төвтэй үйлчилгээг төлөвшүүлэх зорилгоор нийт 150 орчим ажилтан, алба хаагчийг хамруулсан сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Харилцаа, хандлага ба ёс зүй”, “Маргаанаас хамтын шийдэл рүү”, “Хэрэглэгч төвтэй үйлчилгээ” сэдвийн хүрээнд мэргэжлийн харилцаа, ёс зүй, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлыг хөндөв. 

Уулзалтын төгсгөлд Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээний ажилтнуудын харилцаа, ёс зүйг сайжруулахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглэл болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#машин ачилт,