Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Луизиана, Алабама, Арканзас мужийн эрх баригчид үр хөндөлтийн эмийг шуудангаар хүргэх үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор шүүхэд ханджээ. Тэд үр хөндөлтийн эмийг “олон нийтийн аюул” гэж үзэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Эдгээр мужийн эрх баригчид Нью-Йорк, Калифорни, Массачусетс зэрэг мужид үйлчилдэг, үр хөндөлтийг хориглосон мужуудын хууль ёсны арга хэмжээнээс эмч нарыг хамгаалдаг зохицуулалтыг эсэргүүцэж байгаа юм. Уг зохицуулалт нь өөр мужид байгаа эмч нарын үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээнээс үүдэн хариуцлага хүлээлгэхээс хамгаалдаг.

Гуттмахерийн хүрээлэнгийн мэдээллээр үр хөндөлтийг хориглосон мужуудад амьдардаг хүмүүст теле-анагаах ухааны үйлчилгээгээр дамжуулан 2025 онд 91 мянга орчим үр хөндөлт хийсэн нь өмнөх жилийн 74 мянга орчим үзүүлэлтээс өссөн байна.

Харин үр хөндөлтийн эрхийг хамгаалагчид эдгээр нэхэмжлэл нь мужуудын хоригийг бусад мужид хэрэгжүүлэх, хууль ёсны эмнэлгийн тусламж үзүүлж буй эмч нарт хариуцлага тооцох оролдлого гэж үзжээ.

Үр хөндөлтийн эмийн нэг болох мифепристоныг АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар 2000 онд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд уг эмийг эмнэлгийн зааврын дагуу хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

#үр хөндөлт,