Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын III хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр: Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын хүрээнд хэд хэдэн аймгийн дулааны станцын асуудлыг шийдвэрлээд явж байна. 

- ОХУ-ын Эрхүү хотод гарсан, урьдчилсан байдлаар тарваган тахалтай холбоотой байж болзошгүй асуудлын улмаас бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны албанаас албан ёсны хариу ирсэн.

Шинжилгээний дүнгээр Ковид-19-ийн хоёр, риновирусын хоёр тохиолдол илэрсэн бөгөөд бусад аюултай халдвар илрээгүй байна. Нийт 5000 орчим лабораторийн шинжилгээний үр дүнд аюултай халдварын тохиолдол илрээгүй бөгөөд холбогдох лабораторийн шинжилгээний хариуг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн.

- Засгийн газрын тогтоол гарч, баавгай суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар есөн баавгайг устгасан. Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, мөн Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн өөрийгөө хамгаалах аргагүй нөхцөлд хамгаалахтай холбоотой зохицуулалт хийх шийдвэр гарлаа. Тусгайлан зааж тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарсан байгаа.

- Малаа алдсан өрхүүдэд зах зээлийн ханшаар нь нөхөн олговор олгоно. Цаашид малын өвчлөлийг бууруулах, малыг эрүүлжүүлэх арга хэмжээг аль болох авч, мал устгахгүй байх чиглэлд анхаарч ажиллана.

#онцолсон, #live, #Шадар сайд Н.Номтойбаяр, #Улсын онцгой комиссын III хуралдаанаас гарсан шийдвэр,