Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Улсын онцгой комисс хуралдаж, суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрсэн 557 тохиолдол бүртгэгдсэнээс есөн баавгайг аюулгүй болгожээ.

Хамгийн харамсалтай нь, нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастайн аманд хүрэн баавгай айлын гэр рүү дайрсны улмаас хүний амь нас эрсэдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлжээ.

Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд Улсын онцгой комиссоос иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, баавгайг аюулгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Холбогдох байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ийм харамсалтай хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

#Баавгай,