Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюун ухааныг “Artificial Intelligence” гэхийн оронд “Super Intelligence” буюу “супер оюун ухаан” гэж нэрлэхийг шаардаж, өөр нэр томьёо хэрэглэсэн хэн бүхнийг Цагаан ордны “дайсан” гэж үзнэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа Truth Social сүлжээнд бичсэн байна.

Трамп өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ хиймэл оюун ухааны нэрийг өөрчлөх санал дэвшүүлсэн бөгөөд сарын сүүлчээр холбооны засгийн газрын байгууллагуудад “супер оюун ухаан” гэсэн нэр томьёо хэрэглэх чиглэл өгсөн захирамж гаргажээ.

Гэхдээ уг шаардлага хувийн хэвшлийн компаниудад үйлчлэхгүй. Трамп энэ удаагийн мэдэгдэлдээ өөр нэр томьёо хэрэглэсэн хүмүүст ямар арга хэмжээ авахыг тодорхой дурдаагүй байна.

Эх сурвалж: Reuters

#Трамп,