БАЙНГЫН ХОРОО:

УИХ-ын гишүүн Шинэбаярын Бямбасүрэн боловсрол, эдийн засгийн салбарт голчлон анхаарлаа хандуулж ажилладаг.

-Эдийн засгийн байнгын хороо

-Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

АЖЛЫН ХЭСЭГ:

-Боловсрол бол улс орны хөгжлийн суурь учраас боловсролын салбарын асуудлуудад түлхүү анхаарлаа хандуулан Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон боловсролын салбарын чиглэлээрх хэд хэдэн Ажлын хэсэгт орж ажиллаад байна.

- Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэх Ажлын хэсэгт орж ажилласны үр дүнд УИХ-ын тогтоол батлагдсан. Ингэснээр Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, сонгон шалгаруулалт цахимаар, нээлттэй болсон.

-Хувийн хэвшлүүд илүү чадамжтай, өрсөлдөхүйц болж байж эдийн засаг тогтворжино. Тиймээс эдийн засгаа хөгжүүлье гэвэл хувийн хэвшлийнхнийг дэмжих, төрийн дарамт шахалт, оролцоог хумих шаардлагатай. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг

-Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг

-Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг

ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ:

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт 14 хуулийн төсөл, тогтоолын төслийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьсан. Үүнд:

Зүүн болон говийн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд оруулсан гол өөрчлөлтөөр газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс тухайн орон нутагт очих өгөөж нэмэгдэх юм.

2026 оны төсөв.JPG

Газрын тосны салбар бол стратегийн салбар, бид энэ салбараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт хийгдсээр ирсэн ч тухайн орон нутагтаа, нөлөөлөлд өртөж буй иргэдийн ахуй амьдралд өгөөжгүй байсан учраас газрын тосны салбарын талаарх иргэдийн ойлголт муу байдаг. Тийм учраас газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс тухайн орон нутагт очих өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

ОЮУТОЛГОЙН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО:

2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Хянан шалгах түр хороо 6 сарын турш ажиллаж 3 удаагийн нээлттэй сонсгол зохион байгуулсан. Ингэснээр 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдсан.Тогтоолд Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зэрэг 4 арга хэмжээг Засгийн газарт даалгаж, үр дүнг Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон.

2026 ОНЫ ТӨСӨВ - ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛ

Улсын төсвийг үр дүнтэй, үрэлгэн бус, чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нартай хамтран 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр нийт 22 зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хороод болон Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлснээс 8 нь тодорхой дүнгээр дэмжигдэв. Ингэснээр 67 тэрбум төгрөгийн үргүй зардлыг хасав.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн.JPG

Нэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд шинээр барих барилга байгууламж, төсөл, хөтөлбөрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж оруулж ирэх шаардлагыг Засгийн газарт тавьж ажиллалаа.

2026 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдвэрлэлээ.

"OPEN PARLAMENT" ХӨТӨЛБӨР:

Оюутан залууст зориулсан хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх "Open parlament" хөтөлбөрийн ментор гишүүн болов. Энэ хүрээнд 2025 онд МУИС-ийн Ня-бо бүртгэлийн ангийн оюутан А.Анар, Эрх зүйн ангийн оюутан А.Нарангэрэл, Программ хангамжийн ангийн оюутан И.Мянганбаяр, Сэтгэл судлалын ангийн оюутан Т.Анужин, Компьютерын ухаан ангийн оюутан Т.Намуулин нартай нэг баг, 2026 онд МУИС-ийн Эрх зүй ангийн 3-р курсийн оюутан Б.Маралмаа, СЭЗИС-ийн Эрх зүй ангийн 4-р курсийн оюутан М.Лхагвадорж, ХУИС-ийн Олон улсын харилцааны 4-р курсийн оюутан Г.Дөлгөөн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын 3-р курсийн оюутан Р.Энх-Ундрал нартай нэг баг болж оюутан залуусыг дэмжиж ажиллалаа.

Open Parlieament.JPG

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,