Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд Вашингтонд болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтдаа Хятадын томоохон компаниудын удирдлагуудыг багтаасан бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг дагуулахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ нь Ши Жиньпиний хувьд ховор алхамд тооцогдож байна. Тэрээр өмнө нь гадаад айлчлалын үеэр бизнесийн удирдлагуудыг олноор нь дагуулж явдаггүй байсан бөгөөд хамгийн сүүлд 2015 онд ийм төлөөлөгчидтэй хамт АНУ-д айлчилж байжээ.

Энэхүү төлөөлөгчдийн айлчлал нь АНУ, БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг дэмжих зорилготой гэж эх сурвалжууд үзэж байна.

Гэхдээ хоёр орны харилцаанд худалдааны маргаан, технологийн салбарын хязгаарлалт болон Хятадын хөрөнгө оруулалттай холбоотой АНУ-ын болгоомжлол зэрэг асуудал хэвээр байгаа. Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яг ямар компанийн захирлууд багтах нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters