Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen" группийн Төлөөлөн удирдах зөвлөл “Ирээдүйн төлөвлөгөө-2030” хэмээх бүтцийн шинэчлэлийн хөтөлбөрийг баталлаа.
Тус компани дэлхий даяар нэмэлт 50 мянган ажлын байрыг цомхотгохоор төлөвлөжээ. Өмнө нь зарласан цомхотголыг нэмбэл группийн хэмжээнд нийт 100 мянга орчим ажлын байрны асуудал яригдаж байгаа юм.
Мөн Европ дахь үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулж, Германы Эмден, Цвиккау, Ханновер, Неккарзульм дахь дөрвөн үйлдвэрийн цаашдын ашиглалтыг дахин үнэлнэ. Эдгээр үйлдвэрт 2031 оноос хойш ямар загвар үйлдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.
"Volkswagen" энэ шийдвэрийг Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн, АНУ-ын импортын тариф, Европ дахь үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Мөн 2035 он гэхэд автомашины загварын нэр төрлийг ойролцоогоор 50 хувиар бууруулахаар төлөвлөж байна.
Энэхүү өөрчлөлт нь "Volkswagen"-ийн 89 жилийн түүхэн дэх хамгийн том бүтцийн шинэчлэл болж байна.
Эх сурвалж: Reuters

Дархан:
Улаанбаатар:
USD | 3586