Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ, Ираны хоорондын байлдаан дахин ширүүсэж, энгийн иргэдийн амь нас эрсдэх эрсдэл нэмэгджээ. Ираны Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, мягмар гарагийн АНУ-ын цохилтын үеэр 18 хүн амиа алдаж, 108 хүн шархадсан байна. Үүний дотор Ормузын хоолойн ойролцоох хуримын ёслолын үеэр дөрвөн хүн амиа алджээ.
Үүний хариуд Иран Бахрейн, Йордан, Кувейт, Ирак дахь АНУ-ын объектууд руу пуужин болон дроноор цохилт өгсөн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энгийн иргэдийн хохиролд санаа зовниж, мөргөлдөөнд оролцогч талуудыг олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сахихыг уриалжээ.
Мөн Ормузын хоолой орчмын нөхцөл байдал хурцадсан нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөргөлдөөн цаашид даамжирвал бүс нутгийн тогтворгүй байдал болон иргэдийн хохирол нэмэгдэх эрсдэлтэй гэж олон улсын зүгээс анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586