НҮБ-ын дээд шүүхийн зүгээс Израил улс Палестины энгийн иргэдийн анхан шатны хэрэгцээг хангах тусламжийг Газ руу нэвтрүүлэх хууль ёсны үүрэгтэй гэж мэдэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга шүүхийн дүгнэлтийг маш чухал хэмээн онцолж, Израил дагаж мөрдөнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Харин Израилын зүгээс уг дүгнэлтийг улс төрийн шинжтэй хэмээн няцааж буй.
Дайн эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд Израил Газ дахь хоригийг чангатгаж, 2.1 сая хүн амтай бүс нутаг руу нэвтрүүлэх хүнс, тусламжийг хязгаарлаж ирсэн. Үүний улмаас Газад 640,000 гаруй хүн өлсгөлөнгийн аюулд өртөөд байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан ч Израил мөн л энэ дүгнэлтийг няцааж, хангалттай хэмжээний хүнс оруулж байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС

#Газын зурвас, #Израил, #нүб,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557