COVID-19

ЗӨВЛӨГӨӨ: “Ковид-19” халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст түлхүү өгөх хүнс

Гэрэл зурийг MPA.mn

Манай улсад өнөөдрийн байдлаар 317.2 мянган иргэн ковидоор өвчлөөд буй. Тэгвэл тус халдвараар өвдөөд эдгэрсний дараах ямар хоол идвэл зохистой талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.

2. Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

3. Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

4. Ажил, амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

5. Хэвтэж, эсвэл унтаж байхдаа доошоо, эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.

6. Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй.

7. Алхах, суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

“Ковид-19” халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст өгөх хоолны зөвлөмж:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet