Газын зурвасын Рафа хотод хүмүүнлэгийн тусламжийн төв рүү очихоор хүлээж байсан иргэд рүү Израилийн цэргүүд гал нээсний улмаас 24 хүн амиа алдаж, олон арван хүн шархадлаа.
Газын иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлж буйгаар, Газын хүмүүнлэгийн сан буюу нутгийн оршин суугчдад тусламж үзүүлэх төвийн ойролцоо цугларсан иргэд рүү Израилийн арми танк, нисдэг тэрэг, дрон ашиглан довтолсон байна. Израилийн арми харин энэ талаар тусламжийн төвийн ойролцоо сэжигтэй этгээдүүдийг илрүүлсний дараа анхааруулах гал нээсэн хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн ням гарагт ч энэ бүсэд үүнтэй төстэй хэрэг гарсан бөгөөд 31 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан аж.
Бүслэлтэд орж, эм, хүнс зэрэг энгийн хэрэглээний зүйлсээр дутаж, хүмүүнлэгийн хямралд ороод байгаа оршин суугчдад олон улсын тусламжийг хуваарилах байгууллагыг Израилийн тал томилон ажиллуулж буй. Газын хүмүүнлэгийн сан гэж нэрлэсэн энэ байгууллага асар олон хүнд тусламж үзүүлэх туршлага, ложистикийн нөөц бололцоогүйг олон улсын байгууллагууд онцолж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд комиссар Фолькер Тюрк тусламж тарааж буй одоогийн системийг ёс суртахуунгүй, хүнлэг бус хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #хүмүүнлэгийн тусламж,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555