Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлж байх үеэр Оросын дронууд Украины нийслэл Киев хотод цохилт өгчээ.
Халдлагын үеэр Киев хотын төмөр замын байгууламж, агуулах болон шатахуун түгээх станцууд өртсөн байна. Киевийн хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 45 хүн шархаджээ.

Зеленский Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс Украины эсрэг үргэлжилж буй дайныг зогсоож, энх тайван тогтоох шаардлагатайг онцолсон байна.
Тэрээр мөн Украины эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн халдлагыг зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалжээ.
Киевт болсон халдлага нь Орос, Украины хооронд үргэлжилж буй дайны нөхцөлд гарсан бөгөөд халдлагын дараа нийслэлд аврах, сэргээн засварлах ажиллагаа үргэлжилсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Киев, #Владимир Зеленский, #Оросын дроны цохилт,

Дархан:
USD | 3587