Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд хоёр аварга панда хэдхэн хоногийн дотор очно гэж мэдэгдлээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзах үеэрээ энэ талаар мэдээлсэн байна. Ши Жиньпин аварга панда нь Хятад, Америкийн ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсоор ирснийг онцолж, пандаг АНУ-д дахин илгээх гэж буйг “сайн мэдээ” хэмээн нэрлэжээ.
Пин Пин, Фү Шуан нэртэй хоёр панда Атлантагийн амьтны хүрээлэнд очих юм. Харин тэднийг яг хэзээ хүргэх талаар амьтны хүрээлэнгийн удирдлагууд одоогоор мэдээлээгүй байна.
Атлантагийн амьтны хүрээлэн өмнө нь 1999-2024 онд Хятадаас ирсэн пандаг байршуулж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын зэрлэг амьтан хамгаалах байгууллагатай шинэ гэрээ байгуулж, хоёр пандаг дахин хүлээн авахаар тохиролцжээ.
Хятад улс аварга пандаг гадаадын амьтны хүрээлэнд ихэвчлэн зээлээр байршуулдаг бөгөөд энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэх дипломат харилцааны нэг хэлбэр болсон юм.
Ши Жиньпиний мэдэгдэл нь АНУ, Хятадын харилцааны асуудлаар Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж буй үеэр гарсан нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: Reurters

#айлчлал, #ши жиньпин, #панда,

Дархан:
USD | 3587