Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралд олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн тусламж хүргэхээр яваа идэвхтнүүдийг Израилийн тал завин дээрээс нь саатуулсан билээ. Уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг тэргүүтэй эдгээр 12 идэвхтнийг Тель-Авивын нисэх онгоцны буудал руу хүргэн Израилиас албадан гаргахаар болжээ. Багийн сууж явсан “Мадлин” нэртэй дарвуулт завь зургаадугаар сарын 1-нд Италийн Катаниа хотоос хөдөлж, Газар дундын тэнгисийн олон улсын усан хилээр дамжин Газ руу чиглэн ирсэн ч Израилийн тэнгисийн цэргийн хүчин тэднийг саатуулсан.
Израилийн Гадаад хэргийн яам “Ачааны ганцхан машинд багтах хэмжээний тусламж авч явсан, өөрсдийгөө сурталчилсан аялал байсан. Албадан гаргах бичигт гарын үсэг зурахаас татгалзсан хүмүүсийг шүүхэд шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. Идэвхтнүүдийн олонх нь Бразил, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Туркийн иргэд юм.
Багийнхны сууж явсан "Мадлин" завинд будаа, нярай хүүхдийн сүү орлуулагч зэрэг бага хэмжээний тусламж байсан бөгөөд энэ нь Газ дахь тэнгисийн бүслэлтийг давж, хүнсний хомсдолд анхаарал хандуулах зорилготой бэлгэдлийн үйлдэл байсан гэж зохион байгуулагчид онцолж буй.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Грета Тунберг, #Израиль,