Газын зурваст өрнөж буй мөргөлдөөн, дайны улмаас гар, хуруугаа тайруулсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүдэд Пакистаны "Bioniks" компани хиймэл гар илгээж байна. Хямд өртөгтэй, 3D загварчлалтай эдгээр гар нь хүүхдүүдэд илүү олон боломж олгох зорилготой аж. Тэд гар утсаар авсан гэрэл зурагт үндэслэн 3D загвар бүтээж, хүүхдийн бие, насанд тохирсон хиймэл гар үйлдвэрлэн илгээж буй юм. 

Тус компанийн үйлдвэрлэдэг хиймэл хуруу, гар дунджаар 2500 ам.долларын өртөгтэй бөгөөд энэ нь АНУ-д үйлдвэрлэдэг хувилбараас даруй 4-8 дахин хямд аж. “Bioniks” компани 2021 оноос хойш Пакистаны 1000 гаруй иргэнийг ийнхүү гартай болгосон бөгөөд одоо Газын зурвас руу бүтээгдэхүүнээ илгээж эхэлсэн нь олон улсад чиглэсэн анхны тусламжийн төсөл нь болж байна. НҮБ-ын мэдээлснээр, Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Газад 4500 гаруй хүн эрхтэнээ алдаж, эсвэл гэмтлийн улмаас тайруулсан бөгөөд тэдний олонх нь хүүхдүүд байна.

Тухайлбал, 2023 оны аравдугаар сараас хойш 7000 хүүхэд шархдаж гэмтээд буй. “Bioniks” компани цаашид Украин болон зөрчил, мөргөлдөөнтэй бусад бүсэд байгаа хүүхдүүдэд туслахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #хиймэл гар,