Өнөөдөр Хамасын удирдагч Газын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, барьцааны хүмүүсийг суллахын тулд гал зогсоох асуудлаар хэлэлцэхээр Египетэд хүрэлцэн иржээ.
Исмаил Хание нь Катарт оршин суудаг бөгөөд ахиц дэвшил гарах магадлалтай үед л хэлэлцээрт өөрийн биеэр оролцдог. Тэрээр хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын эхээр гал зогсоох тохиролцоог зарлахаас өмнө Египетэд очсон. Тухайн үед гал зогсоох тохиролцоо долоо хоног үргэлжилж, барьцааны 100 гаруй хүн суллагдсан юм.
Хамасын удирдагчийн Египетэд хийж буй айлчлалын талаар мэдээлсэн эх сурвалжийн хэлснээр Хамас болон Израилын төлөөлөгч нар шинэ эвлэрлийн гэрээгээр ямар хүмүүсийг суллах талаар хэлэлцэж байгаа аж.
Израилын тал барьцаанд байгаа эмэгтэйчүүд болон хөгшчүүд, биеийн байдал нь муу байгаа эрчүүдийг бүгдийг нь суллахыг шаардаж байгаа бол нөгөө талаас хүнд гэмт хэрэг үйлдсэн палестинчууд суллагдаж магадгүй байна.
Эх сурвалжийн хэлснээр хэлэлцээр эрчимтэй өрнөж байгаа бөгөөд ойрын хугацаанд ахиц дэвшил гарах төлөвтэй байна.
Гэхдээ Хамасын албан ёсны байр суурь бол аливаа түр гал зогсоох хэлэлцээрээс татгалзаж, байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох явдал гэдгийг Палестины албаны хүн мэдэгджээ.
Харин Израилын өндөр албан тушаалтан бүх барьцааны хүмүүсийг суллаж, Хамас бүлэглэлийг устгаснаар дайн дуусна гэсэн засгийн газрын байр суурийг дахин илэрхийлсэн байна.
Сүүлийн үед Израилын олон улсын холбоотнууд Газад явуулж буй ажиллагаагаа зогсоохыг улам ихээр шаардах болсон.
Хамгийн ойрын холбоотон болох Вашингтон өнгөрсөн долоо хоногт Газыг бүхэлд нь хамарсан дайнаа Хамасын удирдагчдын эсрэг илүү зорилтот кампанит ажил болгон өөрчлөхийг, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "ялгаваргүй бөмбөгдөлт"-өө зогсоохыг Израилд уриалсан билээ.
Гэсэн ч Вашингтон Израилыг гал зогсоох олон улсын шаардлагаас хамгаалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд хоёр дахь удаагаа хориг тавьж, тогтоолын санал хураалтыг дахин нэг өдрөөр хойшлууллаа.
Эх сурвалж: Reuters

#египет, #гал зогсоох хэлэлцээр, #Израил Хамасын дайн, #Исмаил Хание,