Мягмар гарагт Ерөнхий ассамблейн 193 гишүүний 153 нь дэмжсэний дараа НҮБ Израил-Хамасын дайнд гал зогсоохыг, барьцааны хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллаж, дайтаж буй талуудыг олон улсын хууль тогтоомжийг мөрдөж, ялангуяа энгийн иргэдийг хамгаалахыг нэн даруй шаардав.
Өнгөрсөн долоо хоногт АНУ Аюулгүйн зөвлөлд хориг тавьсан ч Ерөнхий Ассамблейд хориг тавих эрхгүй. Гэсэн ч Израил болон бусад найман орны хамт уг тогтоолын эсрэг санал өгчээ. 23 орон санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.
НҮБ дахь Палестины төлөөлөгч Рияд Мансур дэлхий даяар Палестиныг дэмжсэн томоохон эсэргүүцлийн жагсаал болж байгааг тэмдэглээд, АНУ “энэ асар их хүчийг үл тоомсорлож чадахгүй” гэж мэдэгдэв.
Санал хураалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны сонгуулийн кампанит ажилд зориулсан хандив цуглуулах арга хэмжээнд оролцсон бөгөөд энэ үеэр Израил улс “замбараагүй бөмбөгдөлтөөс болж олон улсын дэмжлэгийг алдаж байна” гэж хэлсэн байна.
Харин АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Линда Томас-Гринфилд санал хураалтын өмнө Ерөнхий ассамблейд Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг яаралтай зохицуулах, энгийн иргэдийг хамгаалах, барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх зэргийг АНУ дэмжиж байгааг хэлжээ.
Гэхдээ “Одоо ямар ч гал зогсоох хэлэлцээр нь хамгийн сайндаа түр зуурынх, муугаар аюултай. Израил зогсолтгүй халдлагад өртөх эрсдэлтэй, Палестинд ч мөн аюултай. Палестинчуудын хувьд Хамасаас чөлөөлөгдөж, илүү сайн ирээдүйг бий болгох эрхтэй” гэж хэлсэн байна.
Израилын хүчин аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн довтолгооны хариуд Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, бүсэлж, хуурай замын дайралт эхлүүлсэн. Хамасын довтолгооны улмаас Израилд 1,200 хүн амь үрэгдэж, 240 хүн барьцаалагдсан бол хариу дайралтын улмаас Газын зурваст 18,205 палестин хүн амиа алдаж, 50 мянга орчим хүн шархадсан байна.
Ерөнхий Ассамблейн тогтоолыг заавал биелүүлэх үүрэггүй боловч дайны талаарх дэлхий нийтийн үзэл бодлыг илэрхийлдэг, улс төрийн ач холбогдолтой юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш удаан хугацааны турш хүмүүнлэгийн гал зогсоохыг уриалж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Аюулгүйн зөвлөлийг дайнаас үүдэлтэй дэлхий дахинд аюул заналхийлж буйг анхааруулах ховор алхам хийсэн.
Эх сурвалж: Reuters

#НҮБ-ын Ерөнхий ассамблей, #Израил Хамасын дайн,