Сирийн хилийн ойролцоо Йорданы зүүн хойд хэсэгт байрлах 22 дугаар цамхаг нэртэй АНУ-ын бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас АНУ-ын гурван цэргийн албан хаагч амиа алдаж, олон арван цэргийн албан хаагч шархадсан талаар ням гарагт Ерөнхийлөгч Жо Байден болон албаны хүмүүс мэдэгджээ.
Энэ нь аравдугаар сард Израил-Хамасын дайн эхэлснээс хойш АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний аминд хүрсэн анхны цохилт бөгөөд Байден халдлагад Ираны дэмжлэгтэй бүлгүүдийг буруутгав.
Тэрээр мэдэгдэлдээ “Бид энэ халдлагын баримтыг цуглуулсаар байгаа ч Сири, Иракт үйл ажиллагаа явуулж буй Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэлүүд үйлдсэн гэдгийг бид мэдэж байна. Эргэлзэх зүйлгүй - бид бүх буруутай хүмүүст цаг тухайд нь, өөрсдийн сонгосон хэлбэрээр хариуцлага тооцох болно” гэж хэлсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мөн дээрх анхааруулгыг давтан хэлжээ.
Дор хаяж 34 цэрэг тархины хүнд гэмтэл авсан байж болзошгүй байгааг эх сурвалж хэвлэлд ярьсан байна.
Ирак дахь Исламын Эсэргүүцэл (Islamic Resistance) Йордан-Сирийн хил дээрх баазыг оролцуулаад гурван баазад халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү халдлага нь Газын зурваст дэгдсэн дайнтай холбоотойгоор Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлыг улам хурцатгасан томоохон үйл явдал боллоо.
Израил-Хамасын дайн эхэлснээс хойш бүс нутаг дахь АНУ-ын хүчин Ирак, Сири дэх Ираны дэмжлэгтэй бүлэглэлийн дайралтад 150 гаруй удаа өртөөд байгаа ба ням гарагийн халдлагаас өмнө дор хаяж 70 хүн бэртэж гэмтсэний ихэнх нь тархиндаа гэмтэл авсан байна. Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнууд руу байнга довтолж байгаа Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд руу мөн гал нээсэн.
Ираны дэмжлэгтэй Палестины Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан Сами Абу Зухри уг халдлагыг Израилын Газад явуулж буй кампанит ажилтай шууд холбон тайлбарлав.
“Америкийн гурван цэргийг хөнөөсөн нь Газын зурваст гэм зэмгүй хүмүүсийг хөнөөх явдлыг зогсоохгүй бол бүх ард түмэн чинь үүнтэй нүүр тулах ёстой гэсэн АНУ-ын засаг захиргаанд өгч буй захиас юм” гэж хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Reuters

#нисгэгчгүй онгоцны халдлага, #Израил Хамасын дайн, #АНУ-ын хүчин, #Исламын Эсэргүүцэл, #Йордан,