Пүрэв гарагт Израилын цэргүүд тусламжийн ачаа тээвэрлэж явсан машины ойролцоо иргэд рүү гал нээсний улмаас эмх замбараагүй байдал үүсэж, 112 палестин иргэн алагдаж, 280 гаруй хүн шархадсан болохыг Газын эрүүл мэндийн эрх баригчид мэдэгдэв.

Харин Израилын арми тусламж хайж явсан иргэд рүү гал нээсэн гэх мэдээллийг үгүйсгэж, ихэнх нь ачааны машинд дайруулсан эсвэл олны хөлд дарагдсаны улмаас амиа алдсан гэж залруулжээ. 

Израилын батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагарийн хэлснээр ачааны машинаас ачаа зөөх үед үймээн самуун гарч, олон арван хүн гишгэгдэж, шархадсан байна.

Дараа нь ачааны машинуудыг дагалдан явж байсан танкнууд цугласан олныг тараахын тулд анхааруулах зорилгоор гал нээж, үйл явдал хяналтаас гарч эхлэхэд ухарчээ.

Тусламжийн цуваа руу Израилын арми ямар ч цохилт өгөөгүй. Хүмүүнлэгийн коридорын аюулгүй байдлыг хангах, тусламжийн цувааг зориулалтын түгээх цэгт хүргэхийн тулд манай арми хүмүүнлэгийн ажиллагаа явуулсан гэж тэрээр хэлэв.

Гэрчүүд нас барагсдын ихэнх нь бууны шархны улмаас амь үрэгдсэн гэж хэлж байгаа бол зарим палестинчууд ихэнх нь ачааны машинд дайруулсан гэж хэвлэлд ярьжээ.

Пүрэв гарагийн орой болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Цагаан ордон үйл явдлыг мөрдөн шалгахыг уриалж, өөрийн хяналтад байгаа бүс нутгуудад аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг Израилд сануулсан байна.

Энэ нь сүүлийн үед энгийн иргэдийн дунд тохиолдсон хамгийн том хохирол юм. Хамас бүлэглэл энэ үйл явдлыг Катарт өрнөж буй гал зогсоох болон барьцаанд байгаа хүмүүсийг суллах хэлэлцээрт саад учруулж болзошгүй гэж мэдэгджээ. Израилын гол холбоотон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн хэлэлцээрт хүндрэл учирч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Израилын довтолгоо эхэлснээс хойш 30,035 палестин хүн амь үрэгдэж, 70,000 гаруй хүн шархадсан байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил Хамасын дайн,