Мягмар гарагт НҮБ-ийн Ерөнхий ассамблей Израил-Хамасын дайнд гал зогсоохыг, барьцааны хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллаж, дайтаж буй талуудыг олон улсын хууль тогтоомжийг мөрдөж, ялангуяа энгийн иргэдийг хамгаалахыг шаардсан тогтоолыг олонхын саналаар баталсан.
Үүний хариуд, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “олон улсын дарамт шахалт” Хамасын эсрэг дайныг зогсоож чадахгүй гэж “X”-д нийтэлсэн видео мэдэгдэлдээ хэлжээ.
Тэрээр Израилын өмнөд хэсгийн цэргийн баазад байрлаж буй цэргүүдэд хандан Израил улс “Хамасыг устгах хүртлээ, ялах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж хэлсэн байна.
Нетаньяху цааш нь “Би дөнгөж сая командлагчдад хэлсэн зүйлээ давтан хэлмээр байна - бид эцсээ хүртэл үргэлжлүүлнэ” гэжээ.
Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн мөн Хамасын эсрэг дайн олон улсын дэмжлэгтэй, дэмжлэггүй үргэлжлэх болно гэж мэдэгдэв. Коэн мөн энэ үе шатанд галаа зогсоох нь Хамаст "бэлэг" болно гэж хэлсэн байна.
Өнөөг хүртэл АНУ Израилыг дэмжсээр ирсэн. Гэхдээ Америкийн өндөр албан тушаалтнууд Израилын довтолгооны арга барилд дургүйцэж байгаагаа улам ихээр илэрхийлэх болжээ.
Долоо хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Израил улс олон хүний аминд хүрсэн тул тактикийн ялалтаа стратегийн ялагдал болгон хувиргах эрсдэлтэй гэж анхааруулсан.
Мөн саяхан Ерөнхийлөгч Жо Байден Израил Палестиныг хамаа замбараагүй бөмбөгдсөнөөр олон улс дахь дэмжлэгээ алдаж болзошгүй гэж анхааруулсан билээ.
Эх сурвалж: BBC

#Хамасын эсрэг дайн, #Израил Хамасын дайн, #Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху,