Пүрэв гарагт АНУ дахь еврейчүүд Газын зурваст гал зогсоохыг шаардаж Хануккагийн найм дахь өдөр найман хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

"Энх тайвны төлөөх еврей дуу хоолой" бүлгээс 90 орчим жагсагч Вашингтоны баруун хойд хэсэгт байрлах Нью-Йоркийн өргөн чөлөөний гүүрэн гарцыг хаасан болохыг мэдэгдэв. Үүний улмаас Нью-Йоркийн өргөн чөлөө болон Хойд Капитолын гудамжны уулзвар хаагдсан байна.

"Хануккагийн 8 дахь шөнө, 8 хот, 8 гүүр. Бид одоо хангалттай гэж хэлэхийн тулд энд улсын өнцөг булан бүрээс цугларч байна" гэж тус бүлэг "X" дээр жиргэжээ.

Бостон, Атланта, Чикаго, Миннеаполис, Сиэтл, Портлэнд хотод мөн жагсаал болжээ.

Филадельфид 200 орчим жагсагч I-76 хурдны замыг хэсэг хугацаанд хааж, энэ үеэр 30 гаруй хүнийг баривчилсан болохыг “Reuters" гэрчээс иш татан мэдээлсэн байна. Жагсагчид "Газыг зүгээр орхи", "Бидний нэрийг барих хэрэггүй" гэсэн бичиг, лоозон барьсан байжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей мягмар гарагт хуралдаж Газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоолыг баталсан. Үүний хариуд Израилын эрх баригчид олон улсын дарамт шахалтыг үл харгалзан Хамасыг устгах хүртлээ тулаанаа зогсоохгүй гэж лхагва гарагт мэдэгдсэн билээ.

Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израил руу гэнэт довтолж, 1,200 хүний амийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсан. Түүнээс хойш Израилын цэргүүд далайн эргийн бүс нутгийг бүслэн, ихэнх хэсгийг нь сүйрүүлж, 19,000 орчим хүний аминд хүрчээ.

Түүнчлэн лхагва гарагт дайны эсрэг тэмцэгчид Лос-Анжелес хотын хурдны замын хөдөлгөөнийг өглөөний ачаалалтай үед хааж, Байдены засаг захиргааны зарим ажилтнууд гал зогсоохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Газын зурвас, #Израил Хамасын дайн, #Еврей үндэстэн, #Гал зогсоох,