Гааг дахь Олон улсын шүүх Газын зурваст хийж буй Израилын ажиллагааны асуудлаар хоёр өдөр сонсгол зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн сард Өмнөд Африк Израилыг 1948 оны Геноцидийн конвенцыг зөрчсөн гэж үзэн, НҮБ-ын дээд шүүхэд хандсан юм.

Израилын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эйлон Леви “Преториа Хамасын хүчирхийлэгч дэглэмийг улс төр, хууль эрх зүйн үүднээс халхавчлахыг зорьж байгаа ч Израил улс Өмнөд Африкийн утгагүй цуст гүтгэлгийг няцаахын тулд Олон улсын шүүхийн өмнө зогсох болно” гэж мэдэгдсэн байна.

Сонсголоор зөвхөн Израилын Газад явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох тухай Өмнөд Африкийн хүсэлтийг хэлэлцэх бол шүүх уг хэргийн үндэслэлийг хэлэлцэх гэнэ. Энэ үйл явц олон жил үргэлжилж магадгүй юм.

Колумб, Бразил улс лхагва гарагт Өмнөд Африкийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Харин Израилын холбоотон АНУ Өмнөд Африкийн геноцидын талаарх мэдэгдлийг няцаагаад, Палестины энгийн иргэдийг хамгаалахын тулд Израилыг илүү их зүйл хийхийг уриалсан байна.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтт Миллер “Израилыг геноцид үйлдэж байна гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Үнэндээ тэд Израилыг устгаж, еврейчүүдийг үй олноор нь хөнөөхийг нээлттэй уриалснаараа Израил руу дайрч байна” гэж мэдэгджээ.

Миллер үргэлжлүүлэн Израилын “Хамасын террорист үйлдлээс өөрийгөө хамгаалах эрхийг” хамгаалсан байна.

Израилын засгийн газрын баруун жигүүрийн гишүүд, тэр дундаа Сангийн сайд Безалел Смотрих, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нар палестинчуудыг Газын зурвасыг сайн дураараа орхиж, израилчуудад тэнд суурьших боломж олгохыг уриалсан бол сонсголын өмнөх өдөр Биньямин Нетаньяху уг саналыг эсэргүүцжээ.

Энэ байр суурь нь Израилын албан ёсны бодлого байсаар ирсэн ч Нетаньяху “X” платформоор дамжуулан “Би хэд хэдэн зүйлийг маш тодорхой хэлмээр байна: Израил Газыг бүрмөсөн эзлэх эсвэл энгийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх бодолгүй байгаа гэж мэдэгдсэн байна.

Мөн “Израил Палестины хүн амтай биш Хамас бүлэглэлийн алан хядагчидтай тулалдаж байгаа бөгөөд бид олон улсын хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдөж байна” гэжээ. 

Эх сурвалж: Reuters

#Израил, #Өмнөд Африк, #Израил Хамасын дайн, #Олон улсын шүүх, #палестинчуудын эсрэг геноцид,