АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх даваа гараг гэхэд Газад гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болж магадгүй гэж найдаж байгаагаа хэлжээ.
Израилын гол холбоотон болох Байден “Үндэсний аюулгүй байдлын зөвлөх маань хэлэлцээр байгуулахад ойрхон байгааг надад мэдэгдсэн” гэж Нью-Йорк хотоос сэтгүүлчдэд хэлсэн байна.
Цааш нь “Бид ойрхон байгаа ч хараахан дуусаагүй байна. Ирэх даваа гараг гэхэд гал зогсооно гэж найдаж байна” гэж хэлжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мөн сүүлийн хэд хоногт барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт ахиц дэвшил гарсан талаар мэдэгдэв.
Хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн хэлснээр Катарт болж буй хэлэлцээрт Израил болон Хамасын төлөөлөгчдөөс гадна Египет, АНУ, Катар оролцож байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт АНУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Газад гал зогсоохыг шаардсан тогтоолд хориг тавьснаар ихээхэн шүүмжлэлд өртсөн. АНУ оронд нь Израилыг Газын өмнөд хэсэгт орших Рафах хот руу довтлохгүй байхыг анхааруулсан түр гал зогсоох тухай тогтоолыг санал болгосон юм.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Израилын өмнөд хэсэг рүү гэнэт довтолж, 1,200 орчим хүний аминд хүрсний дараа Израил Газын зурваст агаарын болон хуурай замын томоохон ажиллагаа эхлүүлсэн.
Тухайн үед зэвсэгт этгээдүүд мөн 253 хүнийг барьцаалсан ч мөргөлдөөний явцад байгуулсан хэлэлцээрийн үр дүнд тэдний зарим нь суллагдсан.
Газын зурвас дахь эрүүл мэндийн яамны мэдээлснээр мөргөлдөөн эхэлснээс хойш бүс нутагт 29,782 хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #жо байден, #гал зогсоох хэлэлцээр, #Израил Хамасын дайн,